Инфляцийг найман хувиас хэтрүүлэхгүй гэжээ
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэлийн Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулъя. Дунд, урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийн орчныг бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай нам, тогтвортой инфляцийн түвшинг бий болгоход мөнгөний бодлогын үндсэн зорилго оршино. Энэ зорилгын хүрээнд санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд мөнгөний бодлогыг чиглүүлэх аж.
-Улмаар, Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2012 онд нэг оронтой тоонд, 2013-2014 онуудад найман хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгана.
-Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох зарчмыг баримтална.
-Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Засгийн газар болонхолбогдох бусад байгууллагатай хамтран санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх макро зохистой бодлогын тогтолцоог бүрдүүлнэ хэмээн заажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ