Скотт Брүүкс улирал өнжинө

img

Оклахома Сити Тандер багийн дасгалжуулагч асан Скотт Брүүкс багуудтай хийх бүх ярилцлагнаас татгалзсаж, улмаар 2015-16 оны улиралд амрахаар шийдсэн тухай эх сурвалж мэдээллээ.

 

49 настай Брүүкс цаашид дасгалжуулагчаар ажиллах төлөвлөгөө байгаа ч , энэ жилдээ Калифорниад гэр бүлтэйгээ байхыг илүүд үзэж байгаа гэнэ.

 

Кевин Дурант, Расселл Уэстбрүүк, Сөрж Ибака зэрэг залуу тоглогчдыг од болгон гаргаж ирсэн Брүүкс Тандерыг 2012 оны шигшээд хүргэж байлаа. Мөн Оклахома Ситиг удирдах хугацаандаа 338 хожил 207 хожигдлыг хүлээсэн нь 62 хувийн амжилттай байсан гэсэн үг. Энэ бол дасгалжуулагчдын дунд ховорхон үзүүлэлт юм.

 

Тиймээс 2010 онд NBA-н шилдэг дасгалжуулагчийн шагналыг сэтгүүлчид түүнд өгч байлаа. Харин энэ жил гэмтэл бэртлээс шалтгаалан плейоффт орж чадаагүйн улмаас ажлаа алдаж, түүний оронд Билли Донован Тандерыг удирдахаар болоод байгаа юм.

 

Скотт Брүүкс ирэх улиралд ямар нэгэн баг удирдахгүй ч гэрээний дагуу 2015-16 оны улиралд Тандераас цалингаа авах болно.

 

 

Эх сурвалж: www.scoreport.mn

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ