Дуайт Ховард хоёр дахь тоглолтонд оролцох эсэх нь эргэлзээтэй

Маргааш өглөө болох Голден Стэйт Уарриорс – Хьюстон Рокетс багуудын тоглолт буюу өрнөд бүсийн шигшээ цувралын хоёрдахь тоглолтонд Дуайт Ховард оролцох эсэх нь тодорхойгүй байна.
Ховард Оракл Аренад хийсэн багийнхаа лхагва гарагийн бэлтгэлийг өнжсөн байна. Түүний хэлснээр өвдөг нь одоо хүртэл зовиуртай байгаа бөгөөд тоглолт эхлэхийн өмнө бие нь хэр байхаас шалтгаалж шийдвэрээ гаргана гэнэ.
Харин энэ цувралд эргэн ирэхэд эргэлзэх зүйлгүй гэсэн байна.
“Хамгийн чухал зүйл нь эрүүл байх. Хүмүүс өөрсдөө гэмтэх хүртлээ гэмтэлтэй хүнийг зовлонг мэддэггүй. Хэрэв би талбайд гараад тогловол, дараа нь илүү хүндээр гэмтэх болно. Хамгийн чухал зүйл бол миний карьер. Би багтаа чадах бүхнээрээ туслахыг хүсч байна. Гэхдээ гэмтэлтэй бол туслаж чадахгүй”
Ховард өмнөх тоглолтын нэгдүгээр үед багийн анд Жош Смиттэй мөргөлдөж дээрх гэмтлийг авсан. Хэдийгээр хоёрдугаар үед эргэн талбайд ирсэн ч, дөрөвдүгээр үед талбайг огт гараагүй билээ.
Хэрэв Ховард цувралын хоёрдахь тоглолтонд оролцохгүй бол Хьюстон Рокетс баг Швейцарь залуу тоглогч Клинт Капелаг гараанд гаргаж магадгүй юм. Хөгжлийн лигт тоглож байсан Капела 13 минутанд 9 оноо 4 самбараас бөмбөг авч боломжийг тоглолтыг үзүүлсэн юм.
Капела ч үүнд бэлэн гэдгээ хэлжээ.
“Би талбайд гараад юу хийх ёстой вэ гэдэгтээ л бүх анхаарлаа хандуулахыг хичээж байна”
Эх сурвалж: www.scoreport.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ