Өсвөр, залуучуудын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээн Тайван улсын Тайпэ хотноо үргэлжилж байна.
Өнөөдөр 48 кг, 54 кг, 57 кг-ын жингүүдийн хагас шигшээ тоглолт болж, манай гурван тамирчин мөнгөн медалийн төлөө тулалдана.
48 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин М.Энхжаргал АНУ-ын Гарсиа Хеавен- тэй, 54 кг-д Дорнод аймгийн тамирчин Л.Ангараг ОХУ-ын Селина Анастасиатай, 57 кг-ын жинд М.Намуун АНУ-ын Кроскет Занетай тулалдах юм.
Б.Бэхи
Уншиж байна |