Эмэгтэй волейболчид Вьетнамын багт хожигджээ

img

БНХАУ-ын Тяньжин хотноо Ази тивийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн  гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр манай улсын волейболын эмэгтэй баг Японы багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийв. Өчигдөр шигшээ баг Вьетнамын багтай тоглож, 0:3-аар хожигдсон юм. “С” хэсгийг Вьетнамын баг хоёр хожил авч тэргүүлснээр шөвгийн наймд шалгараад байна.


18 дахь удаагийн Азийн АШТ-д шилдэг 14 баг дөрвөн хэсэгт хуваагдсанаас одоогоор Вьетнам, БНСУ, Тайландын багууд шөвгийн наймд шалгараад байна. Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтууд болж, шөвгийн наймд өрсөлдөх багууд бүрэн тодорно.


Манай шигшээ баг өнөөдөр Японы багтай шөвгийн наймын эрхийн төлөө тоглоно.
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Жагаа:
Энэ муусайн алцгаруудыг явуулсан л буруу байхгүй юу даа, хайрйан мөнгө, улсын нэр
2015-05-23
иргэн:
төлөгүүдэд хожигддог онигоотой хэрэг вэ
2015-05-22