Бизнесийнхэн спортоор өрсөлдөнө

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойн арга хэмжээг угтан гишүүн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж байна. “BUSINESS LEAGUE” сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээнд 20 компанийн 250 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн багт шилжин явах цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, хоёр, гуравдугаар байр эзэлсэн баг, тамирчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
Тэмцээний нээлт өнөөдөр 12.00 цагт, хаалт энэ сарын 31-ний ням гаригт Этүгэн Дээд сургуулийн спорт зааланд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ