Индонезод монголын нэрэмжит гольфын тэмцээн боллоо
2015-05-25

Индонез улсад Монголын нэрэмжит гоьфийн тэмцээн энэ сарын 23-25-нд боллоо. "Монголд аялцгаая" уриатай уг тэмцээнд нийт 166 хүн бүртгүүлсэнээс 128 хүн тэмцээнд оролцжээ.

 

Оролцогчид18 нүхэнд 128 тамирчид хуваагдан тоглож, 11 шагналын төлөө өрсөлдсөн байна.

 

Тэмцээний үеэр тус улсад суугаа Монголын консулын хамт олон тэмцээнд  оролцогчдод монгол үндэсний хоол, зоогийг хийж өгч, үйлчилжээ.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус тэмцээнд Индонез  улсад суугаа орон орны элчин сайд оролцсон гэнэ. Мөн энэ үеэр Индонез улсад суугаа элчин сайд Ш.Батцэцэг гамшигт нэрвэгдээд байгаа Балба улсын ард түмэнд туслах санд хандив өргөжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин