Шигшээ цувралын хуваарь өөрчлөгдөхгүй

img

Уарриорс өнөөдрийн тоглолтонд хожиж, маргааш Кавальерс цувралаа хааж аль аль нь өрсөлдөгчөө шүүрдсэн тохиолдолд NBA-н шигшээ цувралын манай цагаар 6-р сарын 2 болгож наашлуулах талаар яриа гарах болсон.

 

Гэвч дээрх мэдээлэл худлаа гэдгийг Сан Хосе Меркури Ньюс сонины сэтгүүлч Тим Каваками хэллээ.

 

“NBA-н зүгээс финалын эхний тоглолт болох өдрийг хөдөлгөхгүй гэж надад хэллээ. Тэгэхээр 6-р сарын 4-аас эхлэх нь” гэж жиргэжээ.

 

Ингэснээр багуудад дор хаяж 8 хоног амрах хугацаа олдож байгаа гэсэн үг юм. Улирлын турш завгүй байсан сагсан бөмбөгийн хорхойтнууд шигшээ цувралыг удаан хугацаанд хүлээх болж байна. Магадгүй энэ нь гэмтэлтэй тоглогчдод гэмтлээ эдгээх боломжийг олгож байгаа ч, нөгөө талаар аль нэг баг нь өөрсдийн плейоффын хэмнэлээ алдахыг үгүйсгэхгүй.

 

Гэхдээ Кавальерсын Өрвинг, Уарриорсын Спейтс зэрэг гэмтэлтэй тоглогчид гэмтлээ эдгээж 100 хувь цувралд оролцох нь үзэгч бидний хувьд илүү сонирхолтой байх биз. NBA яарагүй нь магадгүй хамгийн зөв шийдэл байх.

 

 

Эх сурвалж: wwwscoreport.mn

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ