Пийрс төрөлх хотдоо ирж замналаа дуусгах уу?

img

 

Сэтгэл хөдөлгөм хожлын шидэлт, хөгжөөн дэмжигчдийн уухай, дахин нэг удаа үнэнийг тунхаглах мөч гайхалтай байсан ч Пол Пийрсийн зорилго биелээгүй юм. Вашингтон Визардс баг Атланта Хокст хожигдон улирал нь дуусч, Пийрсийн аваргын төлөөх дайралт ахин нэг удаа бүтэлгүйтсэн.

 

Магадгүй үүгээр Пол Пийрсийн Визардсын төлөө хийх тоглолт ч дууссан байхыг үгүйсгэхгүй.

 

Үүнд хоёр шалтгаан бий гэж судлаачид үзэж байна.

 

№1 Вашингтон Визардс багт богино хугацаанд хамт байх жижиг довтлогчоос илүү урт хугацаанд амжилтанд хөтлөх тоглогчоо гаргаж ирэх цаг нь болсон. Отто Портер тэр хариулт нь байж чадна гэдгээ энэ плейоффт хийсэн тоглолтоороо харуулсан байхыг үгүйсгэхгүй. “Үнэн”-тэй хамт байх нь хожилд хүргэх боловч, хүссэн хүсээгүй жилийн дараа гэхэд түүнийг орлох нэгнийг хайх болно.

 

№2 Пол Пийрс хэдийгээр Бостон Селтиксийн домогт тоглогч боловч түүний төрж өссөн хот нь Лос Анжелес. Тиймээс төрөлх хотынхоо багт тоглоод, дахин нэг удаа аваргын төлөө өрсөлдөхөд татгалзах зүйлгүй. Хамгийн гол нь Лейкерс биш Клипперсийг сонгосноор Селтиксийн мөнхийн өрсөлдөгч багт хүчин зүтгэсэн гэдэг буруушаалтаас хол байж чадна. Мөн өөрийг нь хэнээс ч илүү сайн мэдэх Док Риверс хүлээж байгаа бөгөөд хэрэв Пийрс очихыг хүсвэл Риверс түүнд шууд гарааны эрхийг өгөх нь дамжиггүй.

 

Аль аль талдаа таарсан ашигтай нөхцөл. Тиймээс ч лигийн зарим удирдлагууд Пол Пийрсийг Визардстай хийсэн нэг жилийн гэрээгээ цуцалж Док Риверстэй нэгдэнэ гэж таамаглаж байгаа гэнэ.

 

Өнгөрсөн удаад Клипперс Пийрсийг авах хүсэлтэй байсан ч Спенсер Хоссыг авснаар тэд цалингийн хувьд боломжгүй болсон юм. Одоо харин боломж нь бий.

 

Эх сурвалж: www.scoreport.mn

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ