”Шатар ухаан-2015” тэмцээн болно

img

 

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсны мэндсэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

 

Үүнтэй холбогдуулан энэ сарын 28-31-ний өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотноо Ж.Самбуу агсны нэрэмжит "Шатар ухаан-2015" тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр тус тэмцээний зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Хэвлэлийн хуралд МУГТ, ОУХМ Л.Мягмарсүрэн, "Монгол туургатны шатрын холбоо"-ны гүйцэтгэх захирал Н.Түвшинтөгс, "Ж.Самбуу сан"-гийн захирал С.Үлэмж, "Эх нутгийн иргэд" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Ч.Сарангэрэл нар оролцлоо.

 

Энэ үеэр Монгол туургатны шатрын холбоо"-ны гүйцэтгэх захирал Н.Түвшинтөгс " "Шатар ухаан-2015" тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатар хотноо эхэлнэ. Харин 30,31-ний өдрүүдэд Зуунмод хотноо үргэлжилнэ. Тэмцээнд бүх насны ангиллаар тамирчид оролцож, шилдэгээ шалгаруулах юм.

 

Түүнчлэн, тэмцээний үеэр шатрын их мастерууд 99 шатарчинтай эн зэрэгцэн тоглолт хийх болно" хэмээн хэллээ.

 

Харин "Эх нутгийн иргэд" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Ч.Сарангэрэл "Шатарын тэмцээний үеэр Зуун модын "Хүмүүн" цогцолбор сургуульд УИХ-ын гишүүн М.Энхболдын нэрэмжит шатрын танхим нээгдэнэ.

 

Мөн Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуульд шатарын танхимыг техник хэрэгслийг гардуулж өгнө. Үүнд 15 шатар, ханын шатар, 2 цаг, шатартай холбоотой ном багтаж байгаа. Түүнчлэн, тус сургуулийн цэцэрлэгт 64 модыг тарина" гэв.

 

Учир нь тус шатарын тэмцээн УИХ-ын дэд дарга М.Энхболд ивээл дор болох юм байна.

Сонирхуулахад,  Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 1937-1946 онуудад БНМАУ-аас ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Жамсрангийн Самбуу нь Халх голын дайн, Эх орны их дайн, 1945 оны Чөлөөлөх дайны үед ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан юм. 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ