Волейболчид Филиппиний багийг хожжээ

img

Олимпийн эрх олгох волейболын эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Тяньжин хотноо үргэлжилж байна.

 

Тэгвэл тэмцээнд оролцож буй манай улсын шигшээ баг өнөөдөр Филиппиний багийг 3:1-ээр хожиж, XI байрт шалгарчээ.

 

Манай шигшээ баг “С” хэсэгт Япон, Вьетнамын багтай багтсан ч хожил авч чадаагүй. Улмаар Энэтхэг, Австралийн багуудад хожигдож, XI байрын төлөө тоглохоор болсон. Харин өнөөдөр Монгол-Филиппиний тоглолт болж, манай волейболчид 3:1-ээр өрсөлдөгчөө хожлоо.

 

Багийн бүрэлдэхүүнд Г.Цэцэгжаргал (багийн ахлагч), А.Батжаргал, С.Пүрэвжаргал, Ч.Номинчулуун, Г.Энхнаран, Б.Энхзаяа, Г.Хонгорзул, Г.Хандсүрэн, Б.Цолмон, М.Сувдмаа, Ч.Халиун, С.Отгонбямба нар багтжээ.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
moscow iig neg udur barichaagui gedeg shig manai huuhnuud yavan changarna aa
2015-05-27