Бен Аффлек эхнэрээсээ сална
2015-05-28

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек, Женнифер Гарнер нар гэрлэлтээ цуцлуулахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд 2005 онд хуримаа хийсэн бөгөөд гурван хүүхэдтэй юм. Хосын салалтын шалтгаан Аффлекийн мөрийтэй тоглоомд донтсонтой холбоотой гэнэ.

 

Жүжигчин эр Лас Вегас хотын мөрийтэй тоглоомын газраар байнга шахуу үйлчлүүлж, их хэмжээний мөнгө алддаг билээ. Өнгөрсөн оны сүүлээр жүжигчинг Лас Вегасын 20 гаруй мөрийтэй тоглоомын газар үйлчлүүлэхийг хориглосон юм. Энэхүү үйл явдлын дараа тэрбээр гэр бүлээсээ хэсэг хугацаанд хол байж, 21 хоног сэтгэл зүйн хичээлд хамрагдсан билээ. Гэсэн ч тэрбээр дахин мөрийтэй тоглоомд донтох болсон учир Гарнер түүнээс салж, хүүхдүүдээ өөрөө өсгөхөөр болсон байна.

 

Гарнер “People” сэтгүүлд “Би Аффлекийг дахин уучилж чадахгүй. Түүнийг муу зуршлаасаа салахыг өдөр бүр ятгадаг ч үр дүнгээ өгөхгүй байна. Тэр ганцаараа үлдсэн цагт муу зуршлаасаа салах байх. Тиймээс бид Аффлекийг орхихоос өөр аргагүй байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
huuzulduud uz:
delgertsetseg shaanstai shuu
2015-05-29
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2015-05-28
зочин:
Женнифер Гарнер Бен Аффликаас сална гэж бич л дээ.
2015-05-28