Жэйсон Терри ирэх улиралд тоглоно

Гэмтэл бэртлээс хол байж, бүтэн улирал тоглосон ч Жэйсон Терригийн оновчтой шидэлт, чухал тоглогч гэсэн цол ард үлджээ.
Тэрбээр 16 дахь улиралдаа лигт тоглож байгаа бөгөөд энэ улирлаар гэрээ нь дуусч чөлөөт агент болж байгаа юм. Энэ улиралд 4.2 холын зайн шидэлтийг тоглолт бүрт хийж байгаа Терри 39 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Гэсэн хэдий ч замнал нь дуусах болоогүй цаашид үргэлжлэх ёстой гэж өөрөө үзэж байгаа гэнэ. 5.8 сая долларын цалинг авч байгаа Терриг Хьюстон Рокетс авч үлдэж магадгүй. Рокетс түүнд ахмад тоглогчийн хамгийн бага гэрээг санал болгох байх.
Тэгэхээр бид Жэйсон Терриг дахин 1-2 жил сагсан бөмбөгийн талбайд харсан хэвээр байх нь.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ