Агуу спортыг гутаасан бүхэн хариугаа авах учиртай
2015-05-29

Швейцарийн цадаа дэлхийн хөлбөмбөгийн холбооны “FIFA”-ийн  удирдлагуудыг Цюрих хотоос баривчилсан юм. Тэднийг мөнгө  угаасан, авилга авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгаж, байцааж байна. Баригдсан хүмүүсийн дотор “FIFA”-ийн нөлөө бүхий хүмүүс буюу Дэд ерөнхийлөгч Жеффри Вебб, Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны дарга асан Эухенио Фигередо, Хойд болон Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбооны дарга бөгөөд “FIFA”-ийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жэк Варнер, Коста-Рикагийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Эдуардо Ли болон тэдний туслахууд байгаа юм. Дэлхийн хамгийн их үзэгч, хөгжөөн дэмжигчтэй “FIFA”-ийн Ерөнхийлөгч Сепп Блатер өчигдөр мэдэгдэл хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр авилгын хэргээр баригдсан “FIFA”-ийн удирдлагуудын ёсгүй үйлдлийг буруутгаж, шударга шүүхийн өмнө аваачихыг уриалсан байна.

 

Блатер “Дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн ичгүүртэй, гутамшигтай үйл явдал энэ долоо хоногт боллоо. Би баригдсан хүмүүсийн ихэнхтэй нөхөрлөж, сайн харилцаатай. Миний урмыг хамтран ажиллагсад минь хугалж орхилоо. “FIFA” хаашаа яваад байна. Холбооны гишүүд Цюрих хотноо чуулж, дараагийн тэргүүнээ сонгохоор хичээнгүйлэн ажиллаж байна. Авилга авч, агуу спортыг гутаасан бүхэн зохих ёсныхоо хариуг авах учиртай” гэж хэлжээ.

 

Хэвлэлүүд Ерөнхийлөгчийг баригдсан хүмүүсийн дунд байсан хэмээн бичиж байсан ч тэрбээр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ “Би хөлбөмбөгт хайртай. Би ажил мэргэжил, мөрөөдлөө хуурч чадахгүй” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
монгол хэлээ дахиад судал:
дэлгэрцэцэгээ
2015-05-29