Клевлэндийн морьтон цэргүүд болон Алтан мужийн дайчдын улирлын амжилт
Алтан мужын Дайчид энэ улиралд 67-15 гэсэн амжилт гаргаж багийнхаа түүхэнд хамгийн их хожил аван энэ улирлын NBA-н 30 багийг тэргүүлсэн юм.
Багийнхаа түүхэн дэх Улирлын хамгийн сайн эхлэлийг тавьсан 10-2 гэсэн амжилттай.
Аялан тоглолтонд 5-0 гэсэн амжилт нь 1978 оны 12сарын 10-аас хойшхи ХОЁР дах том амжилт нь юм.Нэг улиралд 16 дарааллан ялсан.19 дарааллан гэртээ ялалт байгуулсан амжилттай.
Клевлэндийн Морьтон цэргүүд энэ улиралд 53-29 гэсэн амжилттайгаар улирлаа дуусган бүсийнхээ 2-р байраар шалгарсан юм. Энэ амжилтыг өрнөд бүстэй харьцуулбал 4-өөр байранд орохоор үзүүлэлт юм.
2. Улиралд талбай дээрээ хийсэн тоглолтонд
Клевлэндийн Морьтон цэргүүд 31-10 гэсэн амжилттай.
Алтан мужийн Дайчид 39-2 гэсэн амжилттай.
3. Улирлын аялан тоглолтонд
Клевлэндийн Морьтон цэргүүд 22-19 гэсэн амжилттай.
Алтан Мужийн Дайчид 28-13 гэсэн амжилттай.
4. Энэ улиралд үзүүлсэн хувь тоглогчдын амжилт
Алтан мужийн Дайчид
Стифен Көрри
“Улирлын Үнэ Цэнэтэй тоглогч”
“Бүх оддын тоглолтын алсын зайн шидэлтийн аварга”
NBA-н Нэгдүгээр багт нэрлэгдсэн
Клей Томпсон NBA-н “Гуравдугаар” багт нэрлэгдсэн
Стив Керр бүх оддын тоглолтын дасгалжуулагчаар сонгогдсон.
Клэй Томпсон, Стифен Көрри нар бүх оддын тоглолтонд сонгогдсон.
Эндрью Богут хамгаалагчдын “Хоёрдугаар багт” нэрлэгдсэн
Дрэймонд Грийн Бүх хамгаалагчдын “Нэгдүгээр багт” нэрлэгдсэн.
Багаараа үзүүлсэн амжилтын хувьд нэг улиралд багийнхаа түүхэнд хамгийн их хожил авсан 67-15
2015оны “Өрнөд бүсийн аварга”
Дивизоны аварга
Клевлэндийн Морьтон цэргүүд
Леброн Жэймс NBA-н Нэгдүгээр багт нэрлэгдсэн.
Кайри Өрвинг NBA-н Гуравдугаар багт нэрлэгдсэн.
Гуравдугаар сарын шилдэг дасгалжуулагчаар Дэвид Блатт тодорсон.
Леброн Жэймс, Кайри Өрвинг нар бүх оддын тоглолтонд сонгогдсон.
Кайри Өрвинг “бүх оддын тоглолтын алсын зайн шидэлт”-н тэмцээнд Хоёрдугаар байр
Багаараа үзүүлсэн амжилт
“Дорнод бүсийн аварга”
Дивизоны аварга
5.Улиралд хоорондоо таарч тоглосон тоглолтонд
бүх цаг үеийнхээ түүхэнд нийт 105удаа таарч тоглосон бөгөөд 54-51гэсэн амжилттайгаар Дайчид илүү байдаг юм байна.
Хооорондоо “Хоёр” удаа таарч тус бүр 1 ялсан байна.
Энэ улиралд 1сарын 10-нд 112:94-н харьцаатайгаар Дайчид хожсон бол 2сарын 27нд таарч тоглосон тоглолтонд 110:99-н харьцаатайгаар Морьтон цэргүүд хожжээ.
Эх сурвалж: www.scoreport.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ