Английн жүдочид хамтарсан бэлтгэл хийхээр иржээ

img

Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр Английн тамирчид иржээ. Тус улсын жүдо бөхийн шигшээ багийн эрэгтэй-9, эмэгтэй-9 тамирчин манай жүдочидтой энэ сарын 10-ны өдрийг хүртэл хамтарсан бэлтгэл хийх юм байна. Мөн тэднийг албаны дөрвөн хүн дагалдан иржээ. 

 

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх наймдугаар сард Казахстаны нийслэл Астана хотод болно.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ