Гэрээнээс түүсэн “алдаа”

img

“Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төсөл парламентын босго давалгүй “эзэн”-дээ буцах нь бараг л тодорхой боллоо. “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээ гаргажээ. Ер нь УИХ дахь нам, эвслийн бүлгийн төлөөллөөс бүрдсэн энэ ажлын хэсгийнхэн хэдэн тийшээ харж, ойлголцолд хүрч чадалгүй явсаар өнөөг хүрч байгаа. Ажлын хэсэг байгуулагдаад сар гаруй хугацаа өнгөрч, эцсийн дүгнэлт хийхээр хэлэлцэх энэ үед М.Сономпил гишүүн анх удаа хуралдаанд оролцож байх жишээтэй.

 

Ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас нийт 13 хүсэлтэд албан бичгээр хариуг авчээ. Мөн 3000 гаруй хуудастай материалд дэд ажлын хэсэг ажиллаад 50 гаруй хуудас бүхий дүгнэлтийг бэлэн болгосон байна. Гэхдээ энэ нь хангалтгүй. Тэдний шаардсан зарим материал, хариу одоо ч ирээгүй байгаа аж. Үүнд гэрээний англи хэл дээрх хувилбар багтжээ. Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Гэрээний англи хэл дээрх хувилбарыг өгөхгүй байна. Яагаад өгөхгүй байгааг нь  ойлгохгүй байна. Асуудал гарвал англи хэл дээрх эх хувилбараар Лондонгийн арбитрийн шүүх дээр очих учраас бид нэхээд байгаа юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас материалаа бүрдүүлээд өгчих юм бол 2-3 хоногийн дараа шийдвэрээ гарна” гэж мэдэгдэж байна. 

 

Нэхэгдээд байгаа бас нэг материал нь 2014 оны Засгийн газрын 268-р тогтоолыг батлах протокол гэнэ. Уг тогтоолд “Тавантолгой”-н орд газрыг шалгаруулах тендерийн 7 зүйлтэй шалгуур байгаа аж. Энэ тогтоол нь хэд, хэдэн зүйлд нэг компанийг шалгаруулах зорилгоор хийгдсэн гэх ажлын хэсгийнхний урьдчилсан дүгнэлт гарчээ. Тиймээс уг протоколыг авч үзэж байж Засгийн газрын аль гишүүнээс ямар санал гаргасныг мэдэх шаардлагатай байна гэж ажлын хэсгийнхэн үзсэн байна.

 

Басхүү ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагчдын зүгээс санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийсэн бие даасан мэргэжилтнүүдийг ажиллуулсан дүгнэлтийг шаардсан ч хариу ирээгүй ажээ. Гэхдээ ажлын хэсгийнхэн энэ материалуудыг интернэтээс олж авсан гэнэ. Түүнд тайлан, олон улсын дүн шинжилгээ багтсан багтсан байжээ.

 

Ажлын хэсгийнхэн эхний ээлжинд “Монголын төмөр зам” компани 51 хувиа эзэмшээд Гашуун-Сухайт-Ухаа худаг чиглэлийн төмөр зам болон зүүн чиглэлийн 1300 км төмөр замынхаа асуудлыг хөрөнгө оруулагчид хамтад нь шийдэх ёстой гэсэн дүгнэлтийг гаргажээ. Ингэснээр 2010 онд шалгарсан 6 компанидаа дахин хүсэлт тавиад тендерийг мөн дахин зарлах боломжтой гэнэ. Тус зургаан компаниасаа хамгийн эхэлж замд хөрөнгө оруулалт хийх компанийг шалгаруулаад “Тавантолгой”-н олборлолт хийх эрхийг өгөх талаар дүгнэлтэд тусгах аж.  

  

Уг  дүгнэлтийг гаргаснаар олборлогч компанийн шалгаруултад “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам” болон Япон, Хятад, Орос зэрэг аль ч улс орны компани хамтран оролцох боломж бүрдэх юм байна.

 

Ажлын хэсгийн дүгнэлтэд зайлшгүй тусах нэг асуудал нь иргэдийн 1072 хувьцаа.  Ер нь Ерөнхий сайд “Тавантолгой”-н гэрээний төслийг хоёр сарын өмнө гарын үсэг зурж, хэрэгжүүлэхэд бэлэн болоод байснаа мэдэгдэхэд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын эсэргүүцлийн анхны хувилбар нь энэ байлаа. “Тавантолгой” нийт 15 тэрбум хувьцаа гаргасан байдаг. Үүнийг нэрлэсэн үнээр нь тооцоход 14 их наяд төгрөгийн хувьцаа болно. 2.1 сая иргэн болон аж ахуй нэгжүүдийн хувьцаа 1.5 их наяд төгрөгөөр үнэлэгджээ. Тиймээс Засгийн газар иргэдийн хувьцааг худалдаж аваад, дараа нь хэрэгжүүлэгч компаниудад өгч болох, эдийн засгийн эргэлтэд оруулах заалтыг гэрээнд тусгаж өгөх шаардлагатай гэж үзсэн байна.

 

Ийнхүү “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийнхний Засгийн газрын эсрэг “татаар ажиллагаа” дуусгавар болж, дүгнэлтээ эцэслэн өргөн барих л үлджээ.

 

Ямартай ч УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг үүргээ гүйцэтгэх шиг боллоо. Учир нь парламентын босго давуулалгүй буцаах спикерийн төлөвлөгөө биеллээ олж байх шиг байна. Хэрвээ парламентаар хэлэлцүүлвэл гишүүдийн олонхи нь Засгийн газрын талд кноп дарах магадлал өндөр. Тиймээс ч “Тавантолгой”-н төслийг парламентын босго давуулалгүй буцаах нь ажлын хэсгийнхний зорилго. Энэ санаагаа ч ажлын хэсгийн ахлагч нуугаагүй. Тэрбээр “УИХ-аар хэлэлцэхгүй ч байж болох дүгнэлтийг гаргаж болно. Яагаад гэвэл маш олон хууль, тогтоомжийг зөрчсөн байна. Засгийн газрын тогтоолууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжүүд зэрэг 2010 оноос хойш гарсан олон хууль тогтоомжийг зөрчсөн гэрээний төсөл байгаа учраас аливаа нэг хууль, тогтоомжийг зөрчсөн гэрээг УИХ-аар заавал хэлэлцэх шаардлагагүй” гэдгээ мэдэгдлээ.

 

Ажлын хэсгийнхэн дүгнэлттэй зэрэгцээд Тавантолгойн гэрээний төслийг Засгийн газарт хуульд нийцүүлэн оруулж ирэх тогтоолын төслийг ч бэлтгэн УИХ-д өргөн барихаар болж байгаа аж. Ийнхүү ажлын хэсгийнхэн “Тавантолгой”-г сар гаруй “нухан байж” шүүрсэн “алдаа” нь Засгийн газарт буцаах үндэслэл болж гэрээний төслийг дахин гацаах нь ээ.

 

Харин Шийдлийн Засгийн газар парламентад хүлэгдсэн “Тавантолгой”-н гэрээний төслөө хэрхэн үргэлжлүүлэх дараагийн хувилбартаа шилжсэн гэж найдна.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zchin:
Daraagiin songuuliin shou boloh ni garstaagui bolloo 16- onii songuuliin moriin hotolbort oruulah oligtoi yum baihgui bolohooroo tavan tolgoig idesh bolgoj baigaad haramsaj baina ene hoiguur oros ah nar nuursee olborlood uragsh gargaad zah zeel duusna. nuurs uegui bolson hoino 5-n tolgoig bulaad orhihoos oor argagui baidald oruulah geed baigaa yum bish uu? Muu Uls toriin luibarchid
2015-06-04
irgen:
Ch.Saihanbileg nohor , Ard tymeneesee nuuj yum hiigeed nuuzaar geree tosol hiij bna , mon Ch.Saihanbileg bolon nogoo heden Saiduudan nuuzaar yum hiigeed bna shuu... Ogzruulahgui bol bolohgui bolson bna !
2015-06-04
Банкир:
Зээлтэй компаниуд бугд уйл ажиллагаагаа зогсоо. Найдваргуй. Кккк
2015-06-04
Зочин:
Mongoliin tur zasag ih hural iin emegnel iim boltoloo dampuurah gej ene medrel muu huuhen togloom bolj duuslaa ih huraliig dariu ogtsoruul daraagiin songuul hurtel erinhiilugch ih huralaa hariutsaaf
2015-06-04
Зочин:
Mongoliin tur zasag ih hural iin emegnel iim boltoloo dampuurah gej ene medrel muu huuhen togloom bolj duuslaa ih huraliig dariu ogtsoruul daraagiin songuul hurtel erinhiilugch ih huralaa hariutsaaf
2015-06-04
Zochin:
Uhej bhdaa taarsan novshnuud ta nar muusain uhernuud mergejliin humuusees iluu biznes bolon uul uurhaig medne gej uu? Ene malnuudiig 2016-n ond gargahaa boliyo, hezee hurtel ene durakuudad horluulah ve!!!
2015-06-03
Mongol:
Ug ni turiin ajliig ingej hiideggui l yum daa. Tsever heseg buleg hunii erh ashgiin uudnees yaval ene gereeg haraar budah gatsaah butsaah ve gesen sanaa l yavaad bna. Ene hor nairuulj zardag avgai bidnii niit Mongolchuudiin huvi zayag zuraad ch baih daa yahav dee.
2015-06-03
Зочин:
Mach zov ERdenechimeg Bolon ajliin heseg sain ajillajee
2015-06-03
zochin:
hahahaha chi naadhitaigaa adilhan yum bn l da
2015-06-03
zochin:
Iim chuxal asuudlaa iim ch amitnaar tolgoiluulax gejde.zygeer bambai utsan xyyxeldei l bnshde.yadaj meddeg turshlagatai xyn xeregteishde.er n yu xyseed iim balainuudaar ajliin xeseg ene ter tolgoiluuldag bnaa.xuviinxa sonirxliig enxbold guai oroltsuulaad bx shig bna.mask chin xovxorch bnada kashei min
2015-06-03
zochin:
Ene avgai yxeesei.buzar emegtei
2015-06-03
Ert:
Эмийн сангийн хэмжээнд сэтгэдэг Эрдэнэчимэг гуай Эрчим хүчний талаар ингэж тэнэгтэх нь аргагүй шүү дээ. Зи-гийн нохойд барьдаг мод өөрийн толгойгүй өчүүхэн эмгэн юм даа. ТТ-г эрчимтэй эргэлтэнд оруулбал улс нь мөнгөтэй , залуучууд нь ажилтай тэдний гэр бүл үр хүүхэд аз жаргалтай байхсан. Ард түмний эсрэг хорлон сүйтгэх ажиллагааг хорон санаат Зи, атаа хорсол тээгч Женко, хорон эм найруулагч эмээ нарын хорсолын золиос болж буй залуучууд бид харамсалтай байна.
2015-06-03
9:
Erka odoo bolnoo,
2015-06-03
Зочин:
Энэ MSC бур зугээр шахуу улсын емчийг аваад амтшаж. Амташсан хэрээ 13 дахина гэж. Одоо дугдах цаг нь болж
2015-06-03
Зочин:
Лаларын луйварчин гадны гар хел болсонMSC нэртэй мелжигчидее. Ухаатолгойг бараг зугээр шахам авч терийн ТТ борлуултад хятаддуудтай нийлж гай болчихоод одоо2017 онд телех 1тербум120сая ерее телчихеед ард тумний емч болох ТТ руу дайраачээ. ТТ г тавиж ерее телеед дахиад босхооргуй еренд хииж ОТ болгох нээ. Новш минь та нар эхлээд ерее дарчихаад елев долов хии. Юу ч байхгуй гуйлагчид одоо тэгээд дахиа л маллуулах хэргуу
2015-06-03
зочин:
дэмжиж байна, хулхи гэрээ байгуулчаад Тавантолгойн ордыг булааж авах гэсэн оролдлого.
2015-06-03
Иргэн:
энэ мэдрэл авгай юу харуулаад байна аа, бусдыг өөр шигээ гэж боддог бололтой
2015-06-03
Зочин:
Эх оронч ,ирээдүйгээ харсан ГЭРЭЭ хийл дээ Ядаж өөрсдийгөө битгийй улам тэнэг харагдуулал даа дээш гарсан НӨХДҮҮД ЭЭ ! 2016 он удахгүй шүү
2015-06-03
sadfasd:
АН ийм л нам даа.
2015-06-03
зочин:
3сая иргэдээ авч явах чадваргүй боловсрол муутай хүмүүсийг их хуралд гаргасандаа иргэд бид гутарч байна хувь хүн өөрийнхөө төлөө ажиллаж байгаа ч монгол улсдаа хүн амын орлогийн ашгийн татвараа төлж улс эх орондоо үүрэгээ гүйцэтгэж яваа, их хуралд гарсан та бүхэн 3 сая иргэд ээ ажиллаж амьдрах нөхцөлийг нь яагаад хангаж өгч чаддаггүй юм вэ ажил хийж байгаа иргэд нь хэд байгаа билээ дээ ажил хийж бүй иргэд бид улсыг нууруун дээрээ үүрч яваа шүү дээ Улсын их хуралын дарга эрхэм гишүүд ээ
2015-06-03
nuuts noyon:
bi erdenechimeg gishuuniig demjdeggui baisan.harin mongoliin tuluu duugar ch chaddag yum baina gej oilgov.ene erchee bitgii aldaarai.mongol tusgaar togtonoson uls.teneg humuus bish shuu.amjilt husee.
2015-06-03
zochin:
hahahaha chi naadhitaigaa adilhan yum bn l da
555678:
энэ хэд ямар алдааг үнэн зөв олох яадваргүй хэдэн нөхөд байгаа штээ
2015-06-03
ooouuu:
Aaya Yanadaa Ene Mongolchuud Iim l humuusiig uls tord shurgaluulsan yum chini argagui bizdee Manaikh shig Parlaimentad 90 huvi ni biznesiin bolon ajilgui humuus suuj baigaa tuukh oor ulsad baikhgui
2015-06-03
zochin:
hehe eniig harsan yamar eriin boov bosoh ve deee
2015-06-03
sdaa erdenechimegt:
monosoos heden tsaas gargaj chamd horologdson huuhduuded ugch chadahgui sdaa yu gelee setguulchdiin umnu bantaad helsen gevuu,chamd yadaj er unii boov ch bosgoh chadvar alga...
2015-06-03
Зочин:
эргүү малаа дахиж их хуралд сууна гэж сэрүүн зүүдлээрэй
2015-06-03
irgen:
Odjargal shig hurunguu gargaad tt-d ajillaldaa chadahuu horison hun alga hehehe,hulgai hiihees uur setgelgui bolson sdaanuud
2015-06-03
Зочин:
Оджаргалын хажууд чи хэнч биш муу яйвгар чавганцаа Хийж чадах хүнийхээ хүсэл зоригийг мохоогоод бай нүгэлээ эдлэнээ монголчууд
2015-06-03
mjedjdj:
novsh gexees oor yg oldoxgui ym
2015-06-03
Зочин:
ЭМ СИ ЭС ИЙН МАНГАС ОДЖАРГАл ИЙМ Л ШУНАЛТАЙ НОВШ ЮМ байна
2015-06-03