Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /UWW/-оос чөлөөт бөхийн шинэчилсэн чансааг өчигдөр зарласан байна. Жин бүрийн эхний 20 бөхөөр Дэлхийн чансааг гаргадаг. Манай найман бөх тэргүүлэгчдийн дунд багтжээ.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, Ази тивийн аварга Э.Бэхбаяр чансааны хоёрдугаарт бичигджээ. Мөн жингийн 11 дүгээрт Д.Цогтбаатар эрэмбэлэгдсэн байна.
Харин 61 кг-д гавьяат тамирчин Э.Ням-Очир наймдугаарт, 61 кг-д Б.Номин 19 дүгээрт, 65 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Мандахнаран зургаадугаарт жагсчээ. 86 кг-д О.Үйтүмэн зургаадугаарт, 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга 18 дугаарт, 125 кг-ын жинд Ж.Чулуунбат 12 дугаарт бичигдсэн байна.
Б.Бэхи
Уншиж байна |