Дугуйчдын парад болно

img

Автомашингүй өдөр буюу ирэх бямба гаригт Монголын Залуучуудын Холбоо, Залуу дугуйчин клубтэй хамран унадаг дугуйн парадыг зохион байгуулахаар болжээ.

 

Энэхүү үйл ажиллагаа нь дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй юм. 2012 онд 300, 2013 онд 500, 2014 онд 1000 гаруй дугуйчин оролцож байжээ. Харин энэ жил ойролцоогоор 1500-2000 гаруй дугуйчин оролцоно гэдгийг зохион байгуулагчид мэдээлж байна.

 

Парадад оролцох дугуйчид Чингисийн талбайгаас өдрийн 15:00 цагт хөдөлж нийт 8 км замыг туулах аж. Дашрамд дуулгахад энэ өдөр “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” төслийн нээлтийг хийж, 500 байгууллагад унадаг дугуйн зогсоол байгуулах тухай албан хүсэлтийг тавих юм байна.

 

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ