Манай дугуйчид олон улсын тэмцээнд амжилттай оролцжээ

Олон улсын дугуйн холбооны хуваарьт багтдаг 2,1 ангилалын өндөрлөг уулын “Tour of Iran” тэмцээн Иран улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ.
30 дахь удаагийн олон өдрийн уралдаанд “Аттилла” клубийн тамирчид амжилттай оролцов.
Тодруулбал, 190 км зайн уралдаанд спортын мастер Б.Наранхүү VI, багаара II байр, 164 км зайн уралдаанд уулын барианд ОУХМ Б.Мягмарсүрэн VI, багаараа XII байрт орсон байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ