“Оюу толгой” эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг судалгааны дүн харууллаа

img

Монголын хөрөнгө оруулалтын банк групп болон Ресорс Инвестмент Капитал компани хамтран Монголын уул уурхайн салбарын судалгааг гаргажээ. Энэхүү судалгаа нь Оюу толгойн хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтыг урагшлуулснаар гадаадын шууд хөрөнгө оруулалт хэрхэн нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд яаж нөлөөлөх талаар дүн шинжилгээ хийсэн цогц баримт бичиг болжээ.

 

 

“Эрдэнэс Оюу толгой”, “Рио Тинто”, “Төркиз Хилл Резорсиз”болон Монгол Улсын Засгийн газар хамтран Оюу толгойн далд уурхайг үргэлжлүүлэх зөвшилцөлд хүрч, төлөвлөгөөгөө баталгаажуулсан. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө батлагдсан ч техник эдийн засгийн үндэслэлийг батлуулах, холбогдох  байгууллагуудын дэмжлэг, зөвшөөрөл, төслийн санхүүжилтийн асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа гэдгийг судалгаанд дурджээ. Мөн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан нь  “Монгол Улс бизнес эрхлэхэд нээлттэй боллоо” гэсэн дохиог олон улсын зах зээлд өгч, Хятадын банк болон Хятадын хөрөнгө оруулалтаас хамаарах хамаарлыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэжээ.

 

Судалгааны тайланд Оюу толгой төслийн үр нөлөөг тооцоолохдоо гадны хөрөнгө оруулалт Оюу толгойн төслөөс шууд хамаарч байгааг тодотгоод тус төслийн эхний үе шатаас хамааралтайгаар Монгол Улс дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засагтай улс орнуудын тоонд багтсан ч одоо гадны хөрөнгө оруулалт Оюу толгой төслийн эхний шатны өмнөх түвшинд очсоныг тэмдэглэсэн байна.

 

Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт 2012-2014 онд 88.6 хувиар буюу 4.45 тэрбум ам.доллараас 0.5 тэрбум ам.доллар болтол буурсан ч Оюу толгойн маргаантай асуудлуудаа шийдвэрлэснээр эдийн засаг хурдацтай өснө. Монгол Улс руу шинэ хөрөнгө оруулагчдыг татаж, Монгол Улсын хөрөнгө босгох чадамжийг нэмэгдүүлнэ гэдгийг онцолжээ.

 

Мөн хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчин тус төслийн эхний шатнаас илүү сайжирсныг дурдаад Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах нийт 9 тэрбум ам.доллараас 6.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад хийгдэнэ. Оюу толгой төсөл Монголын эдийн засгийн өсөлтийг эрчимтэй нэмэгдүүлэх, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх төсөл төдийгүй 1700 хүнийг ажлын байраар хангаж, орон нутгийн компаниудтай хамтран ажилласнаар бизнесийн хүрээг нь тэлэх юм.  Энэ нь тус төслийн ашиг орлогыг гурав дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотоодын нийт бүтээгдэхүүн, гадаад валют, макро эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө.

 

Засгийн газар эдийн засгийг сэргээх гол зорилтдоо хүрч, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Засгийн газарт итгэл хүлээлгэх ёстой. Хамгийн гол нь далд уурхайн бүтээн байгуулалтын асуудлыг шийдвэрлэж, уул уурхайн үйлдвэрлэлийн томоохон төслийн санхүүжилтийг дэмжсэнээр Монгол руу чиглэх хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлж байна гэж судалгааны тайланд онцолжээ.

 

“2011, 2012 онд Монгол Улсын Засгийн газар өөрчлөгдсөн, холбогдох хууль тогтоомжийн үйлчлэл, хувийн салбарын маргаан зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж гадаадын хөрөнгө оруулалт 2012-2014 онд 89 хувиар буурч 0,5 тэрбум долларт хүрсэн. Азийн Хөгжлийн банкны  таамгаар 17.5 хувьтай байсан дотоодын нийт бүтээгдэхүүн 2015 онд 3 хувь болтлоо буурч, улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувьд хүрнэ. Энэ нөхцөл байдал Монгол Улс руу чиглэсэн хөрөнгө оруулагчдад сөрөг нөлөө үзүүлсээр байна. Бидний 2013 онд гаргасан тайланд үзсэнээр Монгол Улсын Засгийн газарт Монголын эдийн засгийг сэргээх үлдсэн ганц арга бол Оюу толгойн шийдэлд хүрч, төслийг урагшлуулах юм. Дараагийн 7 жилд зарцуулах Монголын шууд зардлын нийт 9 тэрбум ам.доллараас 6.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардлын түгжээ тайлагдлаа” гэсэн дүгнэлтийг хийжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Борлуулалтын орлогын 5 нь монголд ордог гэдэг үнэн үү. Худлаа бол үүнийг үнэнээр нь ард олонд сайн таниулаад өгөөч. Засгийн газараа....
2015-06-08
Зочин:
Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. Цицерон
2015-06-06
Зочин:
Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. Фрэнсис Бекон
2015-06-06
Зочин:
Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. Федор Достоевский
2015-06-06
Зочин:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2015-06-06
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-06-06
Зочин:
Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. АН-ын үйл ажиллагааг цаашид Дээд шүүхээс хориглох нь зүйтэй.
2015-06-06
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2015-06-06
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-06-06
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-06-06
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-06-06
Зочин:
С.Баяр, С.Баярцогт нар мэтэд юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан юм шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй.
2015-06-06
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-06-06
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-06-06
Зочин:
Манай нийт Монголчууд ашигт малтмалын Роялти гэдгийг татвар гэж шал буруу ойлгодог. Роялти гэдэг нь татвар огт биш, харин газар доор байгаа байгалийн баялаг буюу ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд өөрийхөө газрын баялаг буюу ашигт малтмалын үнийг өөрөөр хэлвэл Рояли-г аль болох өндөр 12 хүртэл хувиар тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Харин татварын асуудал бол “Роялти”-гээс шал өөр татварынхаа хуулиудаар зохицуулагддаг.
2015-06-06
Зочин:
Дэлхийн аль ч орны Ашигт малтмалын тухай хуулиудад ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 хувь ард түмний өмчлөл, 100 хувь төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр Роялти болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль олон улсын эрх зүй юм.
2015-06-06
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-06-06
Зочин:
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм, 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм, 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2015-06-06
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-06-06