Тэргэнцэртэй иргэдийн уралдаан боллоо

Өнөөдөр автомашингүй өдөр.
Үүнтэй холбогдуулан "Улаанбаатар Марафон" олон улсын гүйлтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан пара атлетикийн тэмцээн боллоо. Уг тэмцээнд 10 гаруй тамирчин оролцож, хурд хүчээ үзлээ.
Тэмцээний талаар Монголын Пара хөнгөн атлетикийн тамирчин Н.Энхманлайгаас тодруулахад "Намайг Н.Энхманлай гэдэг. Сэргээн засалтын үндэсний төвийн оюутан. "Улаанбаатар марафон"-д жил болгон оролцохыг хүсдэг, энэ жил сайхан болж байна. Өнөөдөр цаг агаарын хувьд боломжийн сайхан байлаа. Гэхдээ замынхаа маршрутад дагуулж явах хүнгүй буруу явж, илүү 5 км явсан байна. Миний хувьд ч гэсэн оролцож байгаадаа туйлын их баяртай байна" хэмээн ярьлаа.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ