Ал Жефферсон чөлөөт агент болохгүй

img

Шарлотт Хорнетс багийн төвийн тоглогч Ал Жефферсон энэ зун багаас хамааралгүй чөлөөт агент болох боломжтой. Гэхдээ тэрбээр гэрээнийхээ сүүлийн жилд буюу 13.5 сая долларын цалингаар ирэх улиралд багтаа үлдэхээр шийдэж байгаа гэнэ.

 

Гэрээний сунгалттай баг болон тоглогчид 6-р сарын 29-ны дотор лигт мэдүүлэх ёстой. Тиймээс түүний төлөөлөгч нь сүүлийн жилийн гэрээндээ тоглох болно гэдгийг мэдэгдсэн байна.

 

Жефферсон өнгөрсөн улиралд 16.6 оноо 8.4 самбарыг дунджилсан нь сүүлийн 8 жилд үзүүлсэн хамгийн муу үзүүлэлт нь болсон. Түүнээс гадна улиралд 17 тоглолтыг өвдөг болон хөлийн булчингийн гэмтлээс болж өнжсөн.

 

Сүүлийн жилүүдэд гэмтэл бэртлээс болж оролцох тоглолтын тоо нь буурсаар байгаа боловч Жефферсонд гэрээгээ сунган үлдэх шалтгаан бий. Тэр дахиад 2-3 жилийн гэрээ хийх чадамжтай. Энэ хугацаандаа боломжийн гэрээ хийх сонирхолтой байгаа.

 

Энэ зун биш, ирэх зун багуудын цалингийн цэс нэмэгдэж эхлэх болохоор тоглогчид 2016 онд чөлөөт агент болох сонголтыг хийж байгаа юм.

 

 

Эх сурвалж: www.Scoreport.mn

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ