"Арсенал" клубын тоглогч алдарт Пирес Робер тэргүүтэй Францын ахмадын шигшээ баг манай улсад өчигдөр ирсэн билээ. Өнөөдөр 14:00 цагаас Хөлбөмбөгийн ногоон талбайд Франц болон Монголын ахмадын шигшээ багийн нөхөрсөг тоглолт болно.
Францын “Varieties Club de France” клуб нь 1971 онд байгуулагдаж 44 дэх улирлаа үдэж буй. 1983 онд нэг сарын дотор дэлхийн бүх тивд зочилж тоглолт хийж Гиннесийн номд бичигдэж байсан алдартай баг аж. Манай улс энэ багийн зочилж буй 81 дэх орон юм байна.
Уншиж байна |