Т.Санчир: Филиппин улсад дахин тоглохоор болсон

img

 

Манай улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Т.Санчир өнгөрсөн хоёр сарын хугацаанд Филиппин улсад ажиллаж амьдарч байгаад ирсэн билээ.

 

Тэрбээр тус улсын мэргэжлийн лиг болох “PBA” багтай хамтран ажиллах гэрээ байгуулаад байсан юм. Гэвч гэрээгээ дуусгалгүй, өөрийн хүсэлтээр цуцалж эх орондоо ирээд байна. Түүнтэй  ярилцлаа.

 

 

-Юуны өмнө танд Шууд.мн сайтын нийт уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэнд хүргье. Хэзээ эх орондоо ирэв. Ямар учир шалтгааны улмаас гэрээгээ цуцлах болсон бэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?

 

-Баярлалаа. Ямар ч байсан Филиппин улсын мэргэжлийн сагсан бөмбөгийн багт хоёр сар хиртэй бэлтгэл хийгээд, тоглож үзлээ. Надад энэ үйл явдал маш их туршлага болсон гэж үзэж байна. Гэрээгээ цуцлах болсон асуудлын талаар гадуур янз бүрээр яригдсан.

 

Жишээ нь, тус багийн дасгалжуулагч нь “нүд үзүүрлэсэн” гэх мэт. Ер нь бол намайг Филиппиний багт урьсан дасгалжуулагч нь ямар нэг шалтгаанаар солигдсон. Түүний оронд ирсэн шинэ дасгалжуулагч бид хоёрын дунд бага зэргийн үл ойлголцол үүссэн.

 

Магадгүй тэр дасгалжуулагчын тактикт би нийцэж чадаагүй, эсвэл би тэр дасгалжуулагчын тактикт нийцүүлж чадаагүй байх гэж бодож байгаа. Гэрээгээ цуцалсан гээд би сэтгэлээр унах юм алга. Ямарч байсан надад туршлага боллоо. Дараа дараагийн олон улсын чанартай тэмцээнүүдэд сайн оролцоно гэж бодож байна. Би эх орондоо ирээд 10 гаруй хонож байна.

 

 

-Таныг Филиппин улсын мэргэжлийн сагсан бөмбөгийн өөр  багтай дахин гэрээ байгуулах гэж байгаа гэж сонссон. Үнэн үү?

 

-Тиймээ. Би ирэх 12 сарын сүүлчээр Филиппин улс руу дахин явах байх. Одоогийн байдлаар тус улсын хоёр баг уриад байгаа. Алийг нь сонгохоо шийдэж чадаагүй байна. Урьдчилсан байдлаар тохиролцоо хийчихсэн байгаа.

 

 

-Нууц биш бол хэдэн төгрөгийн гэрээ хийж байгаа вэ?

 

-Гэрээг нууцаар хийсэн байгаа. Ямар нэг мэдээлэл гадагш нь задруулахгүй гэж гэрээнд тусгасан байгаа. Тиймээс хэдэн төгрөгөөр гэрээ хийснээ хэлмээргүй байна.

 

 

-Таны оронд БНСУ-ын тамирчинг “PBA” багт тоглож, амжилт үзүүлээд байгаа. Энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

 

-Солонгосын тамирчин 36 минут тоглоод найман оноо авсан байсан. Тэр тоглогчыг ажиглахад, оноо авахдаа биш хамгаалалт дээр илүү ажилдаг санагдсан. Миний хувьд 8-10 минут тоглоод ийм оноо авах боломжтой гэж үзэж байгаа. Үнэндээ, “PBA” багийн дасгалжуулагч надад боломж, шаанс өгөөгүй гэж бодож байна.

 

 

-Манай сагсан бөмбөгчдийн ур чад­вар Филиппин улсын сагсчидтай харьцуулахад хэр ялгаа ажиглагдсан бэ? 

-Бидний хувьд бусад орны тоглогчдоос байнгын бэлтгэл, нуруу­гаар дутуу санагддаг. Түүнээс биш ур чадвараар дутах зүйл байхгүй.

 

 

-Эх орондоо ирээд 10 гаруй хонож байна гэлээ. Ирээд амарч чадав уу?

 

-Ирээд хөдөө явж амарлаа. Өнөөдрөөс /энэ сарын 17-оос/ бэлтгэлдээ орж байна.

 

 

-Бэлтгэлээ хуучин багтайгаа хийж байгаа юу?

 

-Тиймээ. Хуучин Баянгол дүүргийн “Шонхорууд” багтайгаа бэлтгэлээ хийж байна.  Одоогийн байдлаар штангын бэлтгэл хийж байгаа. Найман сараас заалны бэлтгэлдээ орно.

 

 

-Намраас лигийн тоглолт эхэлнэ. Лигтээ тоглох уу?

 

-Тоглоно.

 


-Таны хувьд Монгол Улсын шигшээ багт хэзээнээс тоглож эхэлсэн бэ? 


-2009 онд Японд болсон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх шигшээ багт тоглосон. Түүнээс хойш “Гуанжоу-2010” Азийн наадам, Наньжин, Инчеоны Зүүн Азийн АШТ-д оролцсон. Мөн өнгөрсөн жил Тайваньд болсон сагсан бөмбөгийн оюутны Азийн АШТ-д залуучуудын шигшээ багт тоглосон юм байна. 
 



-Сагсан бөмбөгийн гараагаа хаанаас эхэлсэн бэ? 


-Би нийслэлийн Баянгол дүүргийн 40 дүгээр дунд сургуулийг төгссөн. Наймдугаар ангиасаа сургуулийнхаа сагсан бөмбөгийн секцэнд орж, спортын мастер М.Мэндсайхан агсны удирдлага дор дүүргийн аварга шал­гаруулах тэмцээн, өсвөрийн лигт тоглож байсан. 

 



-Тэгээд арван жилээ төгсөөд шууд ХҮДС-д орсон уу? 


-Үгүй аравдугаар ангиа төгсөөд “Отгонтэнгэр” их сургуульд урилгаар орсон. Оюутны лигт манай сургуулийн баг ХҮДС-ийн эсрэг тоглосон. Тэр тоглолтын дараа Ц.Цэвэрбал багш маань өөрийнхөө багт орох санал  тавьсан. Түүнээс хойш өнөөг хүртэл багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа. Дунд нь нэг жил “Хасын Хүлгүүд” багт тоглосон. 
 

 


-Өөрийнхөө тоглолтод юунд анхаармаар санагддаг вэ? 


-Цаашид хурд, хүчний тал дээр анхаармаар байна. Мөн торгуулийн шидэлтийг өндөр хувьтай шидэхийг эрмэлздэг. 

 


-Биеийн өндөр хэд байгаа вэ? 


-190 см. 

-Багадаа хэр өндөр хүүхэд байв? 


-Есдүгээр ангидаа 188 см өндөр байсан. Түүнээс хойш ердөө хоёр см өссөн юм байна. 



-Ээж чинь чиний тоглолтыг тасралтгүй үзэж харагддаг? 


-Тийм ээ. Ээжийг маань С.Тунгалаг гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй. Миний бүх тоглолтыг алгасалгүй үздэг. Миний ээж намайг бүх талаар дэмждэг.

 

 

-Монголын сагсан бөмбөгчдөөс хэнийг хүндэлж явдаг вэ? 


-Монгол Улсын гавьяат тамирчин М.Шаравжамц, ОУХМ Т.Түвшинбаяр, М.Отгонбаяр ах нарыг хүндэлдэг. 

 


-Сагсан бөмбөгөөс өөр спортоор хичээллэж байв уу? 


-Дөрөвдүгээр ангидаа Монгол Улсын гавьяат тамирчин Д.Оюунболд агсны “Хангай” клубт чөлөөт бөхөөр хичээллэж байсан. 

 



-Ярилцсанд баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье. 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

otgon:
ezeggui um uu?
2015-06-22
Зочин:
Manaihan sags togloh zoriulaltgui l baihgui yu daa yundaa gaihaa ve?
2015-06-22
Зочин:
Хужаа нарт нуд узуурлэгдэж тоглоод хэрэг байна уу даа. Авьяасыг чинь унэлэхгуй байгаа филлипиний лиг гэж юу ч биш шуу дээ. Америкийн лиг т тоглохгуй л бол амьдралаа бодож улсынхаа нэрийг унагаж явах хэрэггуй л гэж зовломоор байна. Бардам зан, эх оронч узэл бага байна даа
2015-06-22
Зочин:
Мундаг залуу
2015-06-22
Зочин:
Энэ ч бүтэхгүй царайтай банди даа. Мэдээж бүх зүйл өөрөөс нь болсон
2015-06-21
Zochin:
Ter muuhai oron ruu bitgii yavaarai, eer hegjiltei oron ruu esvel Euroupa-d ochij togloj turshlagaaas ny sur.Yadaj batalgaamga gazart ochino gedeg eeriigee ersdeld oruulghgui hereg shuu dee,Munge bol urgelj oldono.
2015-06-20
Зочин:
Биеэ л битгий тоогоорой. Өөрийн стилээ хадгалаарай. Дасгалжуулагч гэдэг хүний үг буруу ч зөв ч биелүүлэх хэрэгтэй.
2015-06-19
kub:
ene nukhruur daraa daraagiin tamirchdyg yaaj khuleej avakh ve gedeg ni kharagddag, mongolchuud gej tuilbargui kheden sonirkhogchid baidagiin gej yarikh yum bol daraagiin khumuust bolomj garakhgui ... muu baina, khuvia khicheegch ...
2015-06-19
kub:
yaakh iikhiin zuurgui biyee tookh yum, mergejliin tamirchin gedeg bol namaig togluulsangui gomdoj tuniad baidag khuniig kheldeggui, shaardlagatai uyed dasgaljuulagchiin taktikt niitsej khelsen uurgiig ni bieluulekhiig kheldeg bolov uu ...
2015-06-19
kkkkkkkkkk:
buthgui eeeeeee
2015-06-19
HHHhhh:
Yumand jaahan tuilbartai baigaach. Heterhii setgeliin hoorloor asuudald handah yumaa. ul suuritai nuhatstai bodoj shiidwer garga tegeed etssiig ni vz. yum l bol guideg awgai shig holboromtgoi gedeg ni neg bol bagtai bhgui hydaldagdaad l
2015-06-19
Анхаараарай цаашдаа:
Ялихгүй үл ойлголцол үүсээд гэрээдээ гүйцийм биз дээ. Уг нь дасгалжуулагч чинь чамайг ойлгох биш чи дасгалжуулагчийнхаа хүсэлтээр өөрчлөгдөх хуультай м шд . Монголоос эсрэгээрээ байдаг хуультай шд. Мэргэжлийн бүх спортод энэ хууль үйлчилдийм шүү. Дэлхий дахинд. Хөл бөмбөг сагс бейсбол гээд л . бүгд дасгалжуулагчийн гар зуурсан гурил шиг байх шаардлага тавьдийм дөө.
2015-06-19
nnnnnn:
shvvgch emegteig shuud algadaad avch bn gesen vnen bol muuhai shvv
2015-06-19