21-нээс ”Нарны зам”-аар хөдөлгөөнд оролцоорой

Энхтайваны өргөн чөлөө Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх зам дагуу дулааны шугам солих ажил батлагдсан хуваариасаа дөрөв хоногоор түрүүлж явагдаж байна.
Өнөөдрийн /VI.19/ 20.00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд Цэцэг төвийн уулзварыг хааж дулааны шугам солих ажил хийгдэх тул бусад замыг сонгож явахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Мөн энэ сарын 21-ний өдрөөс ирэх долоодугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд дараагийн хэсэг буюу Цэцэг төвийн уулзвараас Улсын их дэлгүүр хүрэх замыг хаана. Иймд тухайн хэсгээр замын хөдөлгөөнд оролцдог жолооч нар Сөүлийн гудамж, Самбуугийн гудамж, Бага тойруу, Нарны зам, Их тойруугийн замыг сонгож замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ