Эхчүүдэд олгох 30 тэрбум төгрөг анхны босгоо давлаа

img

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа бүрэн хэлэлцэж Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Засгийн газраас болон нэр бүхий УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд дээрх хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа хэлэлцээд дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн байсан учир Ардчилсан намын бүлгийн гишүүд хуралдаанд оролцсонгүй. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ардчилсан намын бүлгийн гишүүдийг хуралдаа оролцоогүйд шүүмжлэлтэй хандаж байлаа. Хууль санаачлагчийн танилцуулгын дараа гишүүд саналаа хэлэх болоход хуралдааны ирцийг бүрдүүлж байсан МАН-ын бүлгийн гишүүд “Ардчилсан намын бүлгийн гишүүд, Хүн ам зүйн бодлого дээр ингэж гацаа үүсгэх оролдлого хийж болохгүй. Ер нь хамтарсан Засгийн газрыг байгуулахад бий болгосон гэрээгээ эргэн нягталж, хойш суугаад байгаа бүлгийнхэнд асуудлыг нь сануулах хэрэгтэй” гэж байлаа. Хуралдаан даргалагчийн зүгээс Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж буйгаа илэрхийлж, УИХ-ын даргад төсөл өргөн мэдүүлээд байгаа. Гэтэл Ардчилсан намын бүлгийнх гишүүд дэмжихгүй сонгуультай холбож ойлгож байгаад харамсаж буйгаа ч хэлж байв. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс санаачилсан Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөлд зааснаар 3-аас дээш 0-16 насны хүүхэдтэй эхэд 70200, дөрвөөс дээш хүүхэдтэй бол 105300, 5-аас дээш хүүхэдтэй эхэд 140400, 6-гаас дээш хүүхэдтэй бол 175500, 7-гоос дээш хүүхэдтэй бол 210600, 8 ба түүнээс дээш хүүхэдтэй бол 280800 төгрөгийг сар тутамд олгож байхаар тусгасан юм. Жилдээ улсын төсөвт 30 тэрбум төгрөг суулгах шаардлага тулгарна. Энэ бол төсөвт нэг их ачаалал үүсгэхгүй гэж үзэж байгаа юм. Хуралдааны төгсгөлд засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэнээр Боловсролын салбарт өөрчлөлт хийх талаар гишүүд чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Боловсролын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажсан лаборатори сургуулиудыг бий болгох эрх зүйн үндсийг тавьж байгаа юм. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар бага боловсрол 6 жил, суурь боловсрол 9 /6+3/ жил, бүрэн дунд боловсрол 12 /6+3+3/ жилд олгож байгаа билээ. Ерөнхий боловсролын сургалтыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлж сургалтын шинэ стандартыг нэвтрүүлж байгаатай уялдуулан сургалтын бүтцийг 5+5+2 гэсэн бүтэцтэй болгон өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Мөн багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн олон заалтуудыг шинэчилж байгаа аж. Цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, дотуур байрны багш, нийгмий ажилтан, сургуулийн эмч нарт орон нутагт ажилласны нэмэгдэл олгох, тэтгэвэрт гарахдаа хот суурин газарт 18 сар, орон нутагт 36 сарын нэмэгдэл авч байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Харин Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд дипломын боловсролыг дээд боловсролын ангилалд оруулахгүй байхаар заажээ. Ингэснээр дээд боловсрол нь баклаврын, магистрын, докторын гэсэн гурван ангилалтай болох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ган:
эхчүүдээ бодох нь зөв үр хүүхдээ хаядагийг нь ч бас бодоорой
2012-01-26
emnelegiig bol mungutei baychuud barchinshdee.haa saigvi huviin emneleg ih l bna.uls mungu uguud baival huviin emnelegeer vilchlvvlenshdee
2012-01-06
ehchvvded mungu ugnu gedeg mash zuv hvvhed usgunuu gedegchin mash ih zardal setgeliin tevcheer heregtei gert suuj hvvhdee harj bga ehchvvded tur harj vzehgvi yum bol uur hen medniig harj vzej bogoh yum be.vvnii hariud sain bvteegdehvvn bolgoh ni bidnii hariutslag vvreg yumaa.ardchilsan nam demjihgvi bga ni tsaanaa uursduu huvaaj ideh gesen sanaatai
2012-01-06
:(
2012-01-06
nas zaalgvi 3 hvvhed gargasan l bol ug za yu luiwarchidaa
2012-01-06
Хүүхдэд олгодог мөнгийг нэрийг нь өөрчилсөн байна Хүүхдэд мөнгө өгнө гэхээр үхэх гээд байсан хүмүүс сонгууль ойртоод хүүхдэд хайртай болов оо хөөрхий ха ха ха хээ хэ
2012-01-05
Yaduu humuus huuhed gargaad baij dee ehchuuded mongo ogoh ni zov bolovch yag odoogoor arai l oor emneleg barih zereg oor zuild l ene ih horongiig zarmaar baigaam daa hairan mongo :(
2012-01-05
ta 2 bitgii sonin ym yariad bai eejvvded uramshuulal olgoh ni zow
2012-01-05
ХҮН АМАА ӨСГӨХ ХЭРЭГТЭЙ ДЭМЖИЖ БАЙНА
2012-01-05
neg uildver bairaad nadiig ajiltai bolgood ogochei tigwel bi hvvhed hiiged ogei l da.
2012-01-05
en 30ter bumaaraa neg sxan shin torikh emleg bairaad ogchoochee. tigwel hvvhed gargaad ogei l da. geshvvdee.
2012-01-05