Уулчдын цугларалт боллоо

img

 “Монголын Уулчдын Цугларалт Авиралт Альпинад-2015 өндөр Уулын Авиралтын Улсын Аварга Шалгаруулах 2-р тэмцээн энэ сарын 10-15-ны хооронд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд орших Цамбагарав ууланд боллоо. Тус тэмцээнд монголын урдаа барьдаг уулчдаас гадна 21 аймгийн уулын спортын тамирчид оролцсон байна.

 

Тухайлбал, Завхан аймгийн уулчин Олон улсын уулын спортын мастер Ө.Батманлайгаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй баг "АЛЬПИНАТ -2015"-т оролцжээ.

 

Монголын уулчдын нэгдсэн авиралтад Завхан аймгийн "Уулсын оргил өөд" уулын авиралтын клубынхэн жил бүр оролцдог уламжлалтай. “Монголын Уулчдын Цугларалт Авиралт Альпинад-2015 өндөр Уулын Авиралтын Улсын Аварга Шалгаруулах 2-р тэмцээн”-ийг Монгол улсад уулын спорт үүсч хөгжсөний 60 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

 

Уулын спортыг олон нийтэд сурталчилах, хөгжүүлэх, ур чадварыг сайжруулах, өндөр ууланд авирах дадал олгох, гадаад дотоод дахь авиралтанд бие даан оролцох баг тамирчдыг бэлтгэх, уулчдын залуу хойч үеийг бэлтгэхэд жил бүр болдог энэхүү авиралтын гол зорилго оршдог.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ