Олон улсын Таеквон-Догийн тэмцээн болж байна

img

Өмнөговь аймагт “Говийн цом” Олон улсын Таеквон-Догийн анхдугаар тэмцээн болж байна. Уг тэмцээн өчигдөр нээлтээ хийсэн бөгөөд гурван хоног үргэлжлэх аж.

 

Тэмцээний нээлтэд “Дайчин Ёл” холбооны дэд ерөнхийлөгч, Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ц.Баттулга, Олон улсын Таеквон-Догийн хар бүс, 8 дантай, Грандмастер, Монгол улсын үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч, БНАСАУ-ын иргэн Жон Ши Хуан, “Дайчин Ёл” холбоог үүсгэн байгуулагч удирдах зөвлөлийн дарга Д.Батдорж, “Дайчин Ёл” холбооны дэд ерөнхийлөгч, Аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, д/ х Б.Бат-Амгалан, “Дайчин Ёл” холбооны дэд ерөнхийлөгч ЗХ-ний 167-р ангийн захирагч Д.Жигжидсүрэн болон бусад албаны хүмүүс оролцсон байна.

 

Тэмцээн нь уг спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын сонирхлыг дэмжих улмаар нутаг орныхоо нэрийг гаргасан дэлхийн дэвжээний тамирчныг төрүүлж гаргах зорилготой юм байна.

Б.Дэжид

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ