ОХУ-аас хөрөнгө оруулалтын салхи эргэлээ

img

Ерөнхий сайд Ч.Сайхан­билэг өнгөрсөн долоо хоногт ОХУ-д ажлын айлчлал хийлээ. Тэрээр хөрөнгө оруулалтын чиглэлээр ойрын хугацаанд гурван чухал айлчлал хийх  тов гаргасны эхнийх нь энэ юм. Тус улсаас хөрөнгө оруулалтын шинэ шугамуудыг нээх зорилготой айлчлал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путинд бараалхаж ажлын уулзалт хийх, Москвад Евро-Азийн эдийн засгийн комисстой Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах, Санкт-Петербург хотод Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох, ОХУ-ын зарим банктай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах үндсэн хөтөлбөртэй байлаа. Энэхүү айлчлалаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “ОХУ-аас хөрөнгө оруулалтын салхи эргэлээ” гэж дүгнэж буй юм.

 

 

ХӨГЖЛИЙН БАНК 1,3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭ ХИЙХЭЭР ТОХИРЛОО

 

 

Дэлхийн олон орноос ирсэн төлөөлөгчид , ОХУ-ын бизнесийн “акулууд”  өнгөрсөн долоо хоногт Нева мөрний эрэг дээр цуглаж зовлон, жаргалаа  ярив. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү чуулга уулзалтад оролцох  үеэр Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат ОХУ-ын Хөгжлийн банк буюу  “ВнешЭконом” банк мөн “ВТБ капиталтай” хөрөнгө оруулалт, санхүүжилтийн томоохон гэрээнд  гарын үсэг зурж, заримыг нь удахгүй зурахаар тохирлоо.Манай Хөгжлийн банк өнгөрсөн онд нийт 700 гаруй сая ам.долларын хөрөнгийг гадаад зах зээлээс босгосон байдаг. Харин он гарснаас  хойш томоохон хэлэлцээрийг ОХУ-д хийж чадлаа.Өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд зориулан 1,3 тэрбум ам.долларын санхүүжилт  авах  зээлийн ерөнхий нөхцлийг тохирч гарын үсэг зурсан байсан юм.

 

Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр дээрх санхүүжилтийн гэрээний хүү, хугацааг тохирч чадлаа. Ойрын хугацаанд гэрээнд гарын үсэг зурснаар дээрх санхүүжилтийн эхний шатны 300 сая ам.доллар ирэх сард орж ирэхээр болов. Мөн “ВнешЭконом” банктай IV цахилгаан станцын 123 мегаваттын өргөтгөлийн ажлын нийт өртөг болох Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 70 сая ам.долларыг үе шаттайгаар нөхөн  санхүүжүүлэх гэрээг зурж чадсан. Үүний үр дүнд энэ ондоо Хөгжлийн банкинд  20 сая ам.долларын санхүүжилт орж ирэхээр болсон юм. Энэхүү айлчлалын үр дүнгийн талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэе.

 

-ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнг та тоймлож хэлээч ?

 

-Монгол Улсын эдийн засагт хөрөнгө оруулалт  хийх чухал айлчлалуудыг Англи, АНУ, ОХУ-д хийхээр товлосон юм. Үүний эхлэл болгож ОХУ-д ажиллалаа. Манай гадаад бодлогын хувьд хоёр  хөрштэйгөө тэргүүн чиглэлээр хамтран ажилладаг. Сүүлийн жилүүдэд нэг газраа, нэг дороо эргэлдээд байсан ОХУ-ын зүгээс ирэх хөрөнгө оруулалтыг гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд эрчимжүүлэх шаардлагатай гэж  үзсэн. Бид хэтэрхий  их хугацаанд хэтэрхий жижиг асуудлаар ярьж явлаа. Тиймээс одоо том  төслүүдээ  хөдөлгөх, хөрөнгө оруулалтаа  сэргээх нь ОХУ-д хийсэн айлчлалын гол мессеж  байлаа. Ерөнхийлөгч  В.В.Путинтэй  нэлээд үр дүнтэй уулзалт хийж чадлаа. Орчуулгын цагаа хэмнээд бараг нэг цаг шууд орос хэлээр ярилцсан. Монголтой хамтарсан үйлдвэрүүдийнхээ захирлыг Оросууд  уулзалтандаа оруулсан. Манайхаас ч Эрдэнэт үйлдвэр, Төрийн өмчийн хороо, Төмөр замын холбогдох албан тушаалтнуудаа байлцууллаа. Тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалтын асуудлаа ярьж чадсан. Эхний ээлжинд хамтарсан үйлдвэрүүдийн аж ахуйн чанартай асуудлаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын төвшинд авчирч ярьдагаа зогсооё гэж тохирсон. Төлөөлөн удирдах  зөвлөлийн төвшинд  асуудлаа  шийддэг больё гэлээ. Захирлууддаа гүйцэтгэх эрх мэдлийг нь  өгье гэсэн. Төмөр замын хувьд тээвэрлэлт, түлш  зэргийн шийдлүүдийг ойрын хугацаанд гаргахаар болсон. Бид 5 төгрөгнөөс, 5 тэрбумаас болж цаана нь орж  ирэх том хөрөнгө оруулалтаа  гацааж болохгүй. Тиймээс хамтарсан үйлдвэрүүдийнхээ ажлыг шинэ  шатанд гаргахаар боллоо. Дараагийн нэг том асуудал нь манай мал сүргийн тоо 60 сая хүрлээ. Мичин жилийн зуд гэж ярьдаг. Би малчиддаа нэг зүйлийг уриалж хэлмээр байна. Ямар ч байсан төр засагтайгаа  хамтарч өвлийн бэлтгэлээ хангаж, мах экспортлох  ажлаа  эхлүүлэх ёстой. Мах экспортлох зөвшөөрлөө  авсан долоон  үйлдвэр манайд байна. Тиймээс махны экспортыг  ойрын хугацаанд эхлүүлнэ. Бас нэг асуудал нь хоёр  орны  иргэд визгүй зорчих болсонтой  холбоотойгоор хил  дээр үүсч байгаа дараалал,хүнд суртал байлаа. Ялангуяа  ОХУ-ын зүгээс үүсгэж байгаа  дарааллыг Ерөнхийлөгч В.В.Путин  биечлэн  оролцож  шийднэ  гэдгээ  илэрхийллээ. Төмөр замын асуудлын дараагаас хос төмөр замтай болох,замаа цахилгаанжуулах, хөрөнгө оруулах, зам, хийн хоолой гэх мэт томоохон төслүүдэд  хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийллээ. Энэ чиглэлээр ажиллах компаниудаа дэмжихээ  ОХУ-ын Ерөнхийлөгч хэлсэн. Орос хэлээр  сургалт  явуулдаг боловсролын байгууллагын тоо  сүүлийн жилүүдэд огцом буурсан. Орос хэлээр  ярьдаг монголчууд 35 хувиар буурсан талаар албан бус судалгаа байдаг.Тиймээс цэцэрлэгээс нь  эхлүүлээд дээд боловсрол эзэмшүүлдэг бодлогын сургуулиудыг  нээх, боловсон хүчин бэлтгэх асуудлыг шийднэ гэдгээ илэрхийллээ. Эрдэнэт үйлдвэр, ураны салбарт хамтрах тухай ярилаа. Одоо Оросууд манайд бодитоор хөрөнгө оруулах цаг ирсэн байна.

 

-Эдийн засгаа эрчимжүүлэх ямар гэрээ, хэлэлцээрийг хийж чадав?

 

-Энэхүү айлчлалын үеэр Евроазийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенкотой уулзаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Ганц, хоёр  бүтээгдэхүүнээс бусад бараг  бүх зүйлээ, ялангуяа тээврийн тариф, гаалийн татвар  зэргийн асуудлаа ОХУ Эдийн засгийн комисстоо бүрэн шилжүүлсэн. Тиймээс энэ комиссын үйл ажиллагаанд  Монгол  Улс идэвхтэй оролцож, бодит дэмжлэг авах ажлаа эхлүүллээ. Жаахан холдоод  байсан хойд хөршөө ойртуулсан айлчлал боллоо. Мөн Санкт-Петербург  хотод болсон Петербургийн олон  улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцлоо. Манайх энэ форумд ач холбогдол өгч Ерөнхий сайдын төвшинд оролцдогт ОХУ талархалтай ханддаг. Иймээс  Оросын бизнесмэнүүд,  хөрөнгө оруулагч нартай хамтран  ажиллахад энэхүү  форум үр дүнгээ өгнө гэж найдаж байгаа.

 

-Таны айлчлал богино хугацаанд  болсон  ч  гэсэн олон чухал асуудлыг  шийдэж чадлаа  гэж  үзэж байна. Хөгжлийн банкныхны  хийсэн 20 сая ам.долларын гэрээ, шатахууны үнийн санхүүжилтийн гэрээ зэргийг тодруулаач ?

 

-Манай Хөгжлийн банкныхан хойд хөршийн банкуудтай хамтын ажиллагаагаа нэлээд идэвхижүүлж байна. Эдийн засгийн форумын үеэр эхний  20 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан. Ирэх долоо хоногоос  бас нэг асуудлыг шийднэ. Монгол Улс жил болгон 800 саяас нэг тэрбум ам.доллараар шатахуун авдаг. Хуучин бид валютын нөөцөөсөө шатахуунаа авдаг байсан. Одоо  бол Хөгжлийн банк ирэх долоо хоногт хийх гэрээгээр нэг тэрбум орчим ам. долларынхаа зардлыг ОХУ-ын Хөгжлийн банк буюу “Внешэконом” банкнаас санхүүжүүлэх болж байна. Өөрөөр хэлбэл сар болгон  100 сая ам.долларын зардал гардаг байсныгаа, шатахуунаа Оросуудын өөрсдийнх нь мөнгөөр авдаг болно гэсэн үг. Тэгэхээр манай Монголбанкны валютын нөөц,ам.доллларын ханшинд  эерэг үр дүн авчирна. Энэ бол айлчлалын үеэр хийсэн гол зүйлүүдийн нэг байлаа.

 

-Манай талаас замын томоохон төслүүдэд оролцох сонирхолоо хэрхэн илэрхийлсэн бэ?

 

-Олон нэртэй төсөл  байна.Манайх Талын зам, Хятадууд Торгоны зам, Оросууд Ази Европыг холбосон зам гээд байгаа.Гэхдээ  нэгдсэн нэг утга нь бие биетэйгээ хамаатай нэг том замтай болъё гэж байгаа. Манайх нэр томьёо ярихаас илүү  асуудалд прагматик хандах  ёстой. Эхний ээлжинд бидэнд төмөр  зам зайлшгүй хэрэгтэй. Хоёрт хийн болон нефтийн хоолойн асуудал байна. Засгийн газрын зүгээс эхний ээлжинд төмөр зам,химйн хоолойн  асуудалд гол  анхаарлаа хандуулъя гэж байгаа.

 

-Евроазийн эдийн засгийн комисстой хамтран  ажиллах эхний шийдлүүд юу  байх  бол?

 

-ОХУ-ын бүтэц, зохион  байгуулалтыг  ашиглаж  хаана шийдвэр гаргаж байна, тэнд нь идэвхитэй  үйл  ажиллагаа явуулах ёстой. Тээвэр, татвар, гаалийн асуудалд Евроазийн комисс шийдвэр гаргах  учир манайх ч бас Засгийн газрын зүгээс идэвхтэй ажиллана. Бид энэ комисстой хамтран ажиллах  гарын  үсэг зурсан нь хуулийн хүрээнд бүх гарцаа нээж байгаа хэрэг. Одоо бизнесийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх ёстой. Дээр ярьсан махны экспорт гэх мэт  асуудлыг даруй шийдэх боломж гарч байна гэж үзэж байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ө.БАТХҮҮ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bbbb:
saihanbileg sanasniig bodvol bolj bnaa
2015-06-23
uuganaa:
zaluu hvn arai oor ymaa erunhii said bolood udaagvi bga ch olon ajliig hiih gej, zarimii ni hiigeed ywj bga ni talagdaj bna shv
2015-06-22
irgen:
boljl bna sh dee enenees ilvv yahiin demjij bna
2015-06-22
sundui:
ym hiihgvi bhaar hiisengvi geh hiiheer hiilee geh yatsan uls we manaihaan
2015-06-22
Зочин:
ZA daa neg ih hiichihsen geree heleltsee ch alga l yum bna. Putin hudal yaridgaaraa yariad l ungurnu biz. Putin orosyn hiliin hund surtlyg buuruulna gedeg ch hudlaa l bolj taarna.Neg muu 20 saya doiluur yu yum. Mongol bankny neg udur gargaad zardag l mungu bna shuudee. Shatahuuny uniin geree gedeg chini oilgomjtoi ugeer helvel shatahuunaa zeeleer avnaa l gesen ug. Uurch shalih yum alga shivdee.
2015-06-22
Зочин:
orosiin xurungu oruulaltiig sain tataj chadval stana shig xot bosgoj bolohgui yum bhgui
2015-06-22
.....:
hulgaich orosuud hulgaich zan gargana daa
2015-06-22
Зочин:
оросод мөнгө ерөөсөө байхгүй ээ бараа л шахах байх доо
2015-06-22
Зочин:
Путин шиг хүнээр Монголыг удирдуулахсан
2015-06-22