”Чингис хаан” Гран прин тасалбар худалдаанд гарлаа
Манай улсад ирэх долоодугаар сарын 3-6-ны өдрүүдэд "Рио-2016" олимпийн наадмын эрхийн оноо олгох "Чингис хаан" Гран при тэмцээн болно.
Тэгвэл тэмцээний тасалбар худалдаанд гарчээ. 20 мянган төгрөгөөр тэмцээний тасалбарыг худалдан авч, тэмцээнийг үзэн, олимпод бэлтгэж буй Монголынхоо баг, тамирчдыг дэмжиж, дэлхийн шилдэг жүдочдын сонирхолтой, уран хурц барилдааныг үзэх боломжтой аж. Тасалбарыг Спортын төв ордны нэг давхарт 105 тоотод худалдаалж буй. Мөн 99840308, 88637194 дугаарыг утсаар холбоо барьж шаардлагатай мэдээллийг лавлах болох нь ээ.
Чингис хаан Гран при тэмцээнд 50 орны 300 гаруй жүдоч оролцохоор мэдүүлэгээ ирүүлээд байгаа билээ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ