Өвөрхангайн бөхчүүд галын шав тавих ёслол хийлээ

Өвөрхангай аймгийн "Их Монголын Хүчтэн" бөхийн дэвжээний галын шав тавих ёслол өнгөрсөн амралтын өдөр Бугын сангийн аж ахуйд боллоо.
Үүнтэй холбогдуулан хүчит бөхийн барилдаан болжээ. Барилдааныг үзэж сонирхохоор тус нутгийн гаралтай Төр засгийн удирдлагууд очсон байна. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сумьяабазар, З.Баянсэлэнгэ, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга З.Ойдов, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, Б.Ганбаатар, улсын заан З.Дүвчин, Ц.Санжаа нарын алдар цуутай ахмад багш, ахмад бөхчүүд саатжээ.
Бөхийн барилдаанд улсын заан Б.Сайнбаяр, Т.Санчир, улсын өсөх идэр начин М.Жамьянпүрэв, улсын начин Н.Түмэннаст, Д.Пүрэвсүрэн, Л.Наранбаатар, П.Ганхүү, Б.Сангисүрэн нарын тэргүүтэй 88 бөх зодоглож, Өлзийт сумын харьяат, цэргийн арслан Л.Батзориг түрүүлж, Хархорин сумын харьяат, улсын заан Т.Санчир үзүүрлэсэн байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ