Сонгинохайрхан дүүргийн "Иргэдийн баяр" өнгөрсөн амралтын өдөр боллоо. Энэ үеэр төрийн байгууллагын үйл ажиллагаагаа иргэддээ танилцуулж, тайлагнан “Нээлттэй хаалганы өдөр”-өө зарлаж, Сонгинохайрхан уулаа тайж, бэсрэг наадам хийсэн билээ. Энэхүү наадмаар улс аймгийн цолтой, цолгүй бөхийн барилдааныг тусад нь хийж цолгүй бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхөд Сумын заан, начин цол олголоо.
Цолгүй 64 бөхийн барилдаанд Сонгинохайрхан дүүргийн харъяат Э.Амартүвшин түрүүлж сумын заан цол хүртжээ. Харин Завхан аймгийн Их уул сумын харъяат Э.Мөнхтөр үзүүрлэж, сумын начин болсон байна. Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат залуу бөх Х.Очир-Хуяг, Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын харъяат залуу бөх Т.Амарсайхан нар шөвгөрчээ.
Уншиж байна |