Клипперс Уилсон Чандлерыг сонирхсон хэвээр

img

Улирлын дундуур Лос Анжелес Клипперс баг Уилсон Чандлерыг авахыг орлдож байлаа.

 

Тэдэнд дахин оролдого хийх шаардлага гарсан. Гарааны довтлогч Матт Барнсыг Лэнс Стивенсоны солилцоогоор Хорнетс өгсөн бөгөөд, Стивенсонг сэлгээнээс тоглуулах төлөвлөгөөтэй байгаа болохоор тэдэнд гарааны жижиг довтлогч хэрэгтэй болсон юм.

 

Тиймээс дараах саналыг Денверт хүргүүлжээ.

ИСПН-н Араш Маркази :

 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Клипперс Жамал Крофордыг солих боломжийг судалж байгаа гэнэ. Ингэхдээ тэд Крофорд дээр С.Ж.Уилкокс 2014 оны драфтын эхний тойргийн эрхээ Денверт өгч оронд нь Уилсон Чандлерыг авах сонирхолтой байна.

 

Док Риверс багт нь юу хэрэгтэй, хожил авахад юу дутаж, юу илүүдэж байгааг сайн мэднэ. Матт Барнсыг явуулна гэдэг хамгаалалт суларч, холын зайн шидэлтийг багассан гэсэн үг. Үүнийг нь Уилсон Чандлераар нөхөх гэж байна.

 

 

Мөн сэлгээнд Лэнс Стивенсонг авчирж түүгээр бөмбөг эзэмшүүлэхийг хүсч байгаа болохоор Жамал Крофорд шаардлагагүй болж байна гэсэн үг юм. Крофорд бөмбөгтэй үедээ тоглолтоо гаргадаг тоглогч. Тиймээс Стивенсон Крофорд нард талбайд хамт амжилт олохгүй байх магадлалтай.

 

Үүнийг Док Риверс хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

 

Гэхдээ Чандлер тэдний цор ганц сонголт биш. Пол Пийрс чөлөөт агент болвол тэдэнд Пийрстэй гэрээ хий боломжтой 3,3 саяын долларын эрх байгаа билээ.

 

Эх сурвалж: 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ