Улаан-Үдийг монголчууд ”эзэлж” байна

ОХУ, Монгол улсын иргэд хоорондоо визгүй зорчдог болсоор долоон сар гаруйн хугацаа өнгөрчээ. Үр дүнд нь хилийн боомтуудын ачаалал эрс нэмэгдэж, Монголын зах зээлд хойд хөршийн бараа бүтээгдэхүүн мэдэгдэхүйц элбэгшсэн. Аялал жуулчлалын салбар ч сэргэж, монголчууд эртний нутгаа хэмээн үздэг Байгаль нуур руу жим гартал холхиж байгаа билээ. Тэгвэл наймаа худалдаа, аялал жуулчлалаас гадна ажиллаж амьдрах зорилго өвөртөлсөн иргэдийн тоо мөн эрс нэмэгдсэн байна. Монголчуудын хамгийн их очдог, байнга оршин суудаг хотоор Улаан-Үд тодорчээ. www.infpol.ru цахим хуудсанд энэ талаар тодорхой мэдээлжээ. Улаан-Үд дэх Цагаачлалын төвд хандах монголчуудын тоо огцом нэмэгдсэнээр, одоогийн байдлаар тус хотод байнга амьдрах зөвшөөрөлтэй иргэдийн тоо 7000 шахам болсон аж.
Улаан-Үд хотын даргын дэргэд Үндэстэн хоорондын харилцааны зөвлөл гэж байдаг юм байна. Тус байгууллагын үүрэг нь хотод амьдарч байгаа гадаадын болон нутгийн иргэдийн харилцааг хянаж, үндэстэн хоорондын зөрчилдөөнөөс сэргийлэх талаар арга хэмжээ авч ажиллах явдал.
Тус зөвлөл энэ сарын 11-ний өдөр хуралдаж, хотод амьдарч байгаа үндэстэн хоорондын харилцааны байдлын талаар хэлэлцэх үед ОХУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн тоо БНХАУ, Узбекистанаас давж, нэгдүгээрт орсон гэсэн мэдээлэл танилцуулагджээ. Улаан-Үд хотод 160 улс, үндэстний 16 мянга гаруй иргэн амьдардаг бөгөөд ихэнх нь БНХАУ, Монгол, Тажикистан, Кыргызстан, Азербайжан, Армений иргэд. Үүний 40.5 хувь буюу 6908 нь монголчууд. Тодруулбал, 425 мянган хүн амтай жижиг хотын хувьд энэ нь бага үзүүлэлт биш тул үндэстэн хоорондын харилцаа хотын удирдлагуудын анхаарлын төвд байх нь мэдэж хэрэг. Тэгвэл монголчуудын тоо нэмэгдсэнээс ч юм уу, сүүлийн үед үндэстэн хоорондын харилцаа тийм ч сайн биш байгаа, цаашид хурцдах магадлалтай байгаа гэсэн санааг зөвлөлийн гишүүд илэрхийлжээ.
Зөвлөлийн гишүүн, Нийгмийн бодлогын зөвлөх Светлана Тифонова “Сүүлийн үед үндэстэн хоорондын харилцаа муудаж байгаа” гээд энэ байдлыг онцгой анхаарч ажиллахыг зөвлөлийн бусад гишүүдээс хүсчээ. Хуралдаан энэ сэдвээр үргэлжилж, тодорхой шийдлүүд гаргасан талаар уг мэдээлэлд дурьдсан байна. Үүнийг манайхан анхааралдаа авахад илүүдэхгүй мэт санагдана. Монголчууд хаа ч явсан бусдад дээрэлхүүлэхгүй гэсэн омголон зангаа гээдэггүй. Тэр утгаараа хүний нутагт хэрэг, төвөгт орох явдал цөөнгүй тохиолддог.
Манайхны хамгийн ихээр ажиллаж амьдардаг БНСУ-д гэхэд л монголчууд гэмт хэрэг өдөөсөн, хоорондоо зодолдсон агсам согтуу тавьсан гэдэг мэдээлэл ихээр гарч, улс үндэстний имиж болох шахсан. Тиймээс одооноос ОХУ-д ажиллаж амьдарч байгаа иргэддээ сайтар анхаарал хандуулах хэрэгтэй болов уу.
Аливаа улс орон гадны улсуудад үүдээ нээхдээ бэлтгэлээ сайтар хангах ёстой гэдгийг Улаан-Үдийн жишээ харуулна. Даргынхаа дэргэд тусгай зөвлөл хүртэл байгуулаад ажиллаж байна. Манайх ч энэ жишгээр ажиллалгүй горьгүй нь. Огт анхаарал тавилгүй байж байгаад хамгийн том дарга нь олон улсад нүүрээ улалзуулдаг байдлыг цаашид олон давтмааргүй байна.
Монгол Улсад жил бүр дэлхийн 100 орчим улсын 10 гаруй мянган иргэн ажиллаж, амьдрах зорилгоор орж ирдэг гэсэн тооцоо бий. НҮБ-ийн бүх гишүүн орнуудын тал нь Монголтой ямар нэгэн байдлаар холбогдож байна гэсэн үг. Тиймээс үндэстэн хоорондын харилцаа гэсэн асуудалд анхаарлаа хандуулж эхлэхгүй бол оройтох нь байна.
Монголчууд гадаадад чөлөөтэй зорчдог болсноос хойш гадаад улс оронд ажиллах амьдрах нь эрс нэмэгдсэн. 1990-ээд оны дунд үеэс БНСУ, арай хожуу АНУ, Швед, Герман зэрэг Шенгений орнуудыг зорин үргэлжилсэн энэ нүүдэл 20 шахам жил үргэлжилж байна. Энэ 20 жилд хөдөлмөрийн чадвартай хэдэн зуун мянган хүн гадаадад хөдөлмөр эрхэлжээ. Одоогийн байдлаар 130 орчим мянган хүн гадаад ажиллаж амьдарч байгаа гэсэн тоо буй. Энэ бол бол манай улсын нийт ажиллах хүчний 10 хувь нь гадаадад ажиллаж байна гэсэн үг. Бүр тодруулбал, хөдөлмөрийн чадвартай 10 хүний нэг нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа юм. Эдгээр ажилчид сард хэдэн арван саяар тоологдох валютыг Монгол руу илгээж, эдийн засагт тодорхой хувь нэмрийг оруулсаар байгаа. Тэгвэл ОХУ, Монгол Улсын хооронд визгүй зорчих болсноор , монголчуудын хувьд хөдөлмөрийн том зах зээл үүдээ нээсэн гэдэг нь дээрх мэдээллээс тодорхой боллоо.
Хоёр улсын харилцаа улам бүр өргөжин тэлж байна. Буриадын хэвлэлд Монголтой холбоотой мэдээлэл байнга гарч байгаа. “Монголчууд бидэнд газраа түрээслэхийг хүсч байна” гэх мэт “эвгүй” гарчигтай мэдээлэл ч таардаг. Гэвч уншаад үзэхээр хамтарсан аж ахуй байгуулах тухай л байдаг юм. Сэлэнгэ аймгийн төлөөлөгчид Улаан- Үдэд айлчилж, аймагт нь хамтарсан ферм байгуулбал дэмжинэ гэдгээ илэрхийлсэн удаатай. Монголд халдварт өвчин гардаг гэсэн шалтгаанаар оросууд мах авдаггүй. Тиймээс хамтарсан ферм байгуулчихаад махаа ОХУ-д экспортлоё гэсэн санаа. Оросууд энэ саналыг нааштай хүлээж авсан гэж бичсэн байна лээ. Энэ мэтчилэн хоёр орны харилцаа цаашдаа улам өргөжинө. Монголчууд ОХУ-д ажиллаж амьдарна, оросууд мөн Монголд орж ирнэ. Энэ тохиолдолд үндэстэн хоорондын асуудал зайлшгүй гарч ирдэг. Тиймээс найрамдалт хөршүүдийн харилцаагаа хадгалахын тулд урлаг соёлын байгууллагуудаар дамжуулан үндэстэн хоорондын харилцаанд төр, засгаас онцгой анхаарал хандуулж ажиллах нь чухал шүү дээ.
Эх сурвалж: www.mminfo.mn Монголын зах зээлд хойд хөршийн бараа бүтээгдэхүүн мэдэгдэхүйц элбэгшсэн. Аялал жуулчлалын салбар ч сэргэж, монголчууд эртний нутгаа хэмээн үздэг Байгаль нуур руу жим гартал холхиж байгаа билээ. Тэгвэл наймаа худалдаа, аялал жуулчлалаас гадна ажиллаж амьдрах зорилго өвөртөлсөн иргэдийн тоо мөн эрс нэмэгдсэн байна. Монголчуудын хамгийн их очдог, байнга оршин суудаг хотоор Улаан-Үд тодорчээ. www.infpol.ru цахим хуудсанд энэ талаар тодорхой мэдээлжээ. Улаан-Үд дэх Цагаачлалын төвд хандах монголчуудын тоо огцом нэмэгдсэнээр, одоогийн байдлаар тус хотод байнга амьдрах зөвшөөрөлтэй иргэдийн тоо 7000 шахам болсон аж.
Улаан-Үд хотын даргын дэргэд Үндэстэн хоорондын харилцааны зөвлөл гэж байдаг юм байна. Тус байгууллагын үүрэг нь хотод амьдарч байгаа гадаадын болон нутгийн иргэдийн харилцааг хянаж, үндэстэн хоорондын зөрчилдөөнөөс сэргийлэх талаар арга хэмжээ авч ажиллах явдал.
Тус зөвлөл энэ сарын 11-ний өдөр хуралдаж, хотод амьдарч байгаа үндэстэн хоорондын харилцааны байдлын талаар хэлэлцэх үед ОХУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн тоо БНХАУ, Узбекистанаас давж, нэгдүгээрт орсон гэсэн мэдээлэл танилцуулагджээ. Улаан-Үд хотод 160 улс, үндэстний 16 мянга гаруй иргэн амьдардаг бөгөөд ихэнх нь БНХАУ, Монгол, Тажикистан, Кыргызстан, Азербайжан, Армений иргэд. Үүний 40.5 хувь буюу 6908 нь монголчууд. Тодруулбал, 425 мянган хүн амтай жижиг хотын хувьд энэ нь бага үзүүлэлт биш тул үндэстэн хоорондын харилцаа хотын удирдлагуудын анхаарлын төвд байх нь мэдэж хэрэг. Тэгвэл монголчуудын тоо нэмэгдсэнээс ч юм уу, сүүлийн үед үндэстэн хоорондын харилцаа тийм ч сайн биш байгаа, цаашид хурцдах магадлалтай байгаа гэсэн санааг зөвлөлийн гишүүд илэрхийлжээ.
Зөвлөлийн гишүүн, Нийгмийн бодлогын зөвлөх Светлана Тифонова “Сүүлийн үед үндэстэн хоорондын харилцаа муудаж байгаа” гээд энэ байдлыг онцгой анхаарч ажиллахыг зөвлөлийн бусад гишүүдээс хүсчээ. Хуралдаан энэ сэдвээр үргэлжилж, тодорхой шийдлүүд гаргасан талаар уг мэдээлэлд дурьдсан байна. Үүнийг манайхан анхааралдаа авахад илүүдэхгүй мэт санагдана. Монголчууд хаа ч явсан бусдад дээрэлхүүлэхгүй гэсэн омголон зангаа гээдэггүй. Тэр утгаараа хүний нутагт хэрэг, төвөгт орох явдал цөөнгүй тохиолддог.
Манайхны хамгийн ихээр ажиллаж амьдардаг БНСУ-д гэхэд л монголчууд гэмт хэрэг өдөөсөн, хоорондоо зодолдсон агсам согтуу тавьсан гэдэг мэдээлэл ихээр гарч, улс үндэстний имиж болох шахсан. Тиймээс одооноос ОХУ-д ажиллаж амьдарч байгаа иргэддээ сайтар анхаарал хандуулах хэрэгтэй болов уу.
Аливаа улс орон гадны улсуудад үүдээ нээхдээ бэлтгэлээ сайтар хангах ёстой гэдгийг Улаан-Үдийн жишээ харуулна. Даргынхаа дэргэд тусгай зөвлөл хүртэл байгуулаад ажиллаж байна. Манайх ч энэ жишгээр ажиллалгүй горьгүй нь. Огт анхаарал тавилгүй байж байгаад хамгийн том дарга нь олон улсад нүүрээ улалзуулдаг байдлыг цаашид олон давтмааргүй байна.
Монгол Улсад жил бүр дэлхийн 100 орчим улсын 10 гаруй мянган иргэн ажиллаж, амьдрах зорилгоор орж ирдэг гэсэн тооцоо бий. НҮБ-ийн бүх гишүүн орнуудын тал нь Монголтой ямар нэгэн байдлаар холбогдож байна гэсэн үг. Тиймээс үндэстэн хоорондын харилцаа гэсэн асуудалд анхаарлаа хандуулж эхлэхгүй бол оройтох нь байна.
Монголчууд гадаадад чөлөөтэй зорчдог болсноос хойш гадаад улс оронд ажиллах амьдрах нь эрс нэмэгдсэн. 1990-ээд оны дунд үеэс БНСУ, арай хожуу АНУ, Швед, Герман зэрэг Шенгений орнуудыг зорин үргэлжилсэн энэ нүүдэл 20 шахам жил үргэлжилж байна. Энэ 20 жилд хөдөлмөрийн чадвартай хэдэн зуун мянган хүн гадаадад хөдөлмөр эрхэлжээ. Одоогийн байдлаар 130 орчим мянган хүн гадаад ажиллаж амьдарч байгаа гэсэн тоо буй. Энэ бол бол манай улсын нийт ажиллах хүчний 10 хувь нь гадаадад ажиллаж байна гэсэн үг. Бүр тодруулбал, хөдөлмөрийн чадвартай 10 хүний нэг нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа юм. Эдгээр ажилчид сард хэдэн арван саяар тоологдох валютыг Монгол руу илгээж, эдийн засагт тодорхой хувь нэмрийг оруулсаар байгаа. Тэгвэл ОХУ, Монгол Улсын хооронд визгүй зорчих болсноор , монголчуудын хувьд хөдөлмөрийн том зах зээл үүдээ нээсэн гэдэг нь дээрх мэдээллээс тодорхой боллоо.
Хоёр улсын харилцаа улам бүр өргөжин тэлж байна. Буриадын хэвлэлд Монголтой холбоотой мэдээлэл байнга гарч байгаа. “Монголчууд бидэнд газраа түрээслэхийг хүсч байна” гэх мэт “эвгүй” гарчигтай мэдээлэл ч таардаг. Гэвч уншаад үзэхээр хамтарсан аж ахуй байгуулах тухай л байдаг юм. Сэлэнгэ аймгийн төлөөлөгчид Улаан- Үдэд айлчилж, аймагт нь хамтарсан ферм байгуулбал дэмжинэ гэдгээ илэрхийлсэн удаатай. Монголд халдварт өвчин гардаг гэсэн шалтгаанаар оросууд мах авдаггүй. Тиймээс хамтарсан ферм байгуулчихаад махаа ОХУ-д экспортлоё гэсэн санаа. Оросууд энэ саналыг нааштай хүлээж авсан гэж бичсэн байна лээ. Энэ мэтчилэн хоёр орны харилцаа цаашдаа улам өргөжинө. Монголчууд ОХУ-д ажиллаж амьдарна, оросууд мөн Монголд орж ирнэ. Энэ тохиолдолд үндэстэн хоорондын асуудал зайлшгүй гарч ирдэг. Тиймээс найрамдалт хөршүүдийн харилцаагаа хадгалахын тулд урлаг соёлын байгууллагуудаар дамжуулан үндэстэн хоорондын харилцаанд төр, засгаас онцгой анхаарал хандуулж ажиллах нь чухал шүү дээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ