Хоромхон ”AFC CUP-2016”-д оролцоно

Азийн Хөлбөмбөгийн Холбооны "AFC CUP-2016" тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Монгол улсаа төлөөлөн Хоромхон клуб оролцохоор боллоо. Тус тэмцээний сугалаа өчигдөр Малайзын нийслэл Куала Лампур хотноо явагдаж, оноолт гарчээ.
Сугалаагаар манай улс "А" хэсэгт Бутан Пакистан улсуудтай оноолт таарсан байна. Хоромхон клуб эхний тоглолтоо ирэх наймдугаар сарын 13-нд Пакистаны "K-Electric" клубтэй хийнэ. Харин дараагийн тоглолтоо 15-нд Бутаны "Druk United" клубийн багтай хийх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ