ЕТГ-ын ажилтнууд яагаад А.Сүхбатыг наймд, Г.Өсөхбаярыг есдүгээрт эрэмблэв
Өнөө жилийн наадамд Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын аваргууд барилдахаа мэдэгдсэнээр наадам утгаа алдаад байгаа билээ. Хэн нь зүүнийг манлайлах вэ гэсэн талцал гарч, улмаар Баяр наадмыг зохион байгуулах хороо гарцаагүй Г.Өсөхбаяр аварга зүүнийг манлайлна. Наадмын хууль дүрмээр ийм юм гэсэн шийдвэр гаргасан.
Харин бөх сонирхогчид А.Сүхбат аварга зүүнийг манлайлах ёстой гэсэн яриа ч хүртэл гаргасан. Зодгоо тайлсан хэмээгдэж байсан аваргууд ийнхүү наадам болгоны өмнө хэрүүл мандааж наадамчин олноо талцуулах болсонд ч ард түмэн дургүйцэх боллоо.
Д.Сумъяабазар зэрэг аварга, арслангууд ч хоёр аваргын зүүний манлайг булаацалдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлж эхэлжээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн дугаарласан эрэмбээр А.Сүхбат зүүнийг манлайлах ёстой гэх яриа ч бөх сонирхогчдын дунд гарчээ.
Эрдэнэдэлгэр Түвшин гэх иргэн өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэн тайлбарыг олон хүмүүс дэмжиж шэйрлэжээ. Эрдэнэдэлгэр Түвшин өөрийн фэйсбүүк хуудсандаа “Монгол төрийн наадам тоглоом болж байна. Ноднин Сүхбат аварга ийм юм гарч магадгүй гээд 3-н даваанд Г.Өсөхбаяр аваргыг амлаж эрэмбэ баталгаажуулж поротколд үлдээсэн байдаг. Энэ жил Өсөхбаяр дээр нь эрэмбэлэгдэн гэвэл утга учраа бүрмөсөн алдаж байна. Дархан аварга цолтоны үнэмлэхний дугаар эрэмбийг зааж өгдөг.
1. Түвдэндорж
2. Дамдин
3. Батсуурь
4. Мөнхбат
5. Баянмөнх
6. Цэрэнтогтох
7. Батэрдэнэ
8. Сүхбат
9. Өсөхбаяр
Эндээс харахад долоо дээр байгаа Бат-Эрдэнэ аварга өмнөх зургаан аваргаасаа илүү түрүүлсэн ч тэдний өмнө гардаггүй уламжлалтай. Тэгэхээр есдүгээрт байгаа Г.Өсөхбаяр аварга одоо 10 түрүүлсэн ч А.Сүхбат аваргын өмнө гарах ёсгүй. Бид эрх зүйт монгол улсад амьдарч байгаа бол Ерөнхийлөгчийн зарлигийг үгүйсгэх учир байхгүй.
Тиймгүй бол Ерөнхийлөгч цол өгөхөө больж Бөхийн холбоо цолоо олгодог болсон нь дээр. Ерөнхийлгөчийн тамгын газар харанхуй бүдүүлэг хүмүүсээс бүрдээгүй л бол дээрх асуудлыг судлаж учрын тунгааж наймдугаар дээр Сүхбатыг, есдүгээр дээр Г.Өсөхбаярыг дархан аварга болгосон байж таараа” хэмээжээ.
Б.Тогтох
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ