Сонсголын бэрхшээлтэй Ч.Мөнгөндалай дахин аялалдаа гарлаа

img

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалай  ирэх арваннэгдүгээр сар хүртэл зүүн аймгуудаар аялахаар аян замдаа гарлаа.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын харьяат Ч.Мөнгөндалай энэ удаа Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг 8 аймаг, Налайх, Багануур, Багахангай гэсэн гурван дүүрэг, 60 гаруй сум, сууринаар, хилийн гурван зурвасаар дайран ойролцоогоор 5000 гаруй км замыг туулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

 

Тэрээр өмнө нь баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин, 167 хоногийн турш 6200 км замыг унадаг дугуйтай ганцаараа туулж байсан юм.

 

Тэрээр хэдийгээр хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч урьдаа тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө, өөрийгөө ялан дийлэхийн төлөө сэтгэл, зүрх, хөлс, хөдөлмөрөө гаргаж яваа юм.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ