Урианхай, буриад сур харваа эхэллээ

Яармагийн морь барианы газарт өчигдөр бөмбөг намнах харваа боллоо.
Тус харваанд өнгөрсөн жил МУ-ын гарамгай мэргэн Хүдэрчулуун тэргүүлж байсан бол, энэ жил залуу шинэ харваачид их байна. Бөмбөг намнах харваанд хашир туршлагатай харваачид их оролцсон ч салхи ихтэй байсан нь харваачдын суманд ихээр нөлөөллөө.
Харин өнөөдрөөс Үндэсний их баяр наадмын харваа урианхай, буриад сурын харваагаар эхлэж байна. Баяр наадмын харваа энэ сарын 10-ны өдөр албан ёсоор эхэлнэ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ