Д.Данзан: Г.Өсөхбаяр ард түмнээ хүндлээд барууны магнайгаас гарсан

img

Үндэсний бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Данзан

Үндэсний бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Данзантай наадмын бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

 

 

 -Дөрөвхөн хоногийн дараа Үндэсний их баяр наадам болох гэж байна. Гэтэл МҮБХ-ноос дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нартай холбоотой асуудлаа цэгцэлж чадахгүй байна. Өчигдөр А.Сүхбат аварга мэдээлэл хийсэн. Харин өнөөдөр танайх мэдээлэл хийж байна. Хэрүүлийн чанартай ч юм шиг энэ асуудал цаашид ингээд үргэлжлээд байх юм уу. Ер нь холбооны зүгээс уг асуудлыг таслан зогсооход ямар арга хэмжээ авах вэ?

 

-Өчигдөр А.Сүхбатыг мэдээлэл хийнэ гэж мэдээгүй. Манай холбоо өчигдөр тэргүүлэгчдийн хурлаа хийгээд, өнөөдөр хэвлэлийн хурал зарласан. Харин А.Сүхбат тэргүүлэгчийн хурал 14.00 цагт болно гэдгийг манайхаас мэдэгдэл аваад, манай хуралд ирэхгүйгээр давхацуулж, хэвлэлийн хурал хийсэн байсан.

 

Бид энэ удаагийн хурлаа А.Сүхбатын эсрэг хийж байгаа юм биш. Монголын үндэсний холбооны хууль, дүрмийн 3.5-д зааснаар “Бүртгүүлсэн бөхийг эрэмбэлдэг гол субект нь бөхийн холбоо байна” гэсэн байдаг.

 

Өөр хэн ч бөхийг эрэмбэлэхгүй. Харин А.Сүхбат бөхийн эрэмбийг Ерөнхийлөгч, Төр тогтооно гэж үзээд байгаа бололтой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарт цол олгохдоо үнэмлэхийн дугаараар эрэмбэлээрэй гэж огт хэлээгүй.

 

 

-Өнгөрсөн жил бас л энэ асуудал болж байсан. Тэр үед А.Сүхбат аварга зүүнээ манлайлаад, амлаж аваад тахимаа өгөөд өнгөрсөн. Гэтэл бүтэн жил гаруйн хугацаа өнгөрсөн байхад энэ асуудал дахин давтагдаад байгаа юм бэ. Танай холбоо өнгөрсөн жилийн наадмын дараа энэ асуудлыг цэгцэлж болоогүй юм уу?

 

-Дүрмээр олгосон эрх бүхий мэргэжлийн байгууллага нь бөхийн холбоо байдаг. МҮБХ тэргүүлэгчдийн хурлаар хоёр дархан аваргыг "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн 3.6.1 заалтыг баримтлан амжилтаар нь эрэмбэлэхдээ Г.Өсөхбаярыг урьд нь эрэмбэлсэн. Энэ эрэмбэ хүчин төгөлдөр гэдгийг саяхан хуралдсан тэргүүлэгчийн хурлаараа дахин нотолсон. Энэ шийдвэрээ Ерөнхийлөгчид уламжилсан байгаа.

 

Өнгөрсөн жилийн хувьд Г.Өсөхбаяр арт түмнээ хүндлэх үүднээс барууныг манлайлсан. Түүнээс биш би А.Сүхбатаас дутуу эрэмбэтэй хүн, би хоёр дээр зогсоно гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй юм. Үүнийгээ манайд албан ёсоор мэдэгдсэн.

 

 

-Тэр үедээ шийдлээ яагаад олоогүй юм бэ?

 

-Чинийхээр яах ёстой юм бэ. Битгий барилд гэх үү? Энэ чинь хэцүү байна шдээ.

 

 

-Өнгөрсөн жилийнх шиг хоёр аварга зүүний манлайг булаацалдаад, барилдаан эхлүүлэхгүй бол яах юм бэ?

 

-Энэ жил тийм асуудал давтагдахгүй байхаа гэж итгэж  байна. Монгол улсын иргэн хүн Монгол улсын хуулийг биелүүлэх ёстой. Өнгөрсөн жилийн наадмын өмнө эрэмбээ зарласан. Гэтэл А.Сүхбат би зүүний магнайд гарч ирнээ гээд л барьцсан. Тэгэхэд Г.Өсөхбаяр наадамчин олноо хүндлээд, баруундаа гарсан гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

Түүний дараа өнгөрсөн 2014 оны 8-р сард МҮБХ-ноос Ерөнхийлөгчийн Тамгийн газарт Г.Өсөхбаяр нь эрэмбээрээ дээр нь байгаа гэдэг тайлбараа өгчихсөн байгаа. Энэ жил А.Сүхбат өөрөө Ерөнхийлөгчид өргөдөл гаргаад, асуудлыг дахин дэвэргэсэн. Ерөнхийлөгчийн зүгээс хууль дүрмээрээ яахаа шийд гэсэн үүргийг манай холбоонд өгсөн учраас, бид үүргийнхээ дагуу ажиллаж байна.

 

 

-Талбайгаас зугтаад гарсан бөхөө барилдаанаас хасчихдаг. Гэтэл А.Сүхбат аварга зүүний манлайд гарна гэж зүтгэхээр нь зүүний манлайгаа өгөөд л, бусад бөхчүүдэд нь дүрэм үйлчлээд л байдаг. Үндэсний бөхийн холбооны дүрэм ямар хүмүүст нь үйлчлээд, ямар нь үйлчилдэггүй юм бэ?

 

-Наад асуудал чинь зөв л дөө. Өнгөрсөн жилийн наадмаар гадаад, дотоодын гурван сая хүн хараад сууж байхад бөхийг хасч болохгүй байсан. Ямар баривчлаад, хүчээр гаргалтай биш. Тийм биз дээ. Тэгэхэд Г.Өсөхбаяр ард түмэн, Төрөө хүндлээд баруун тийшээ явж асуудлыг намжаасан. Өөр асуудал байхгүй.

 

 

-Өчигдөр А.Сүхбат аварга мэдээлэл хийхдээ “50-иас доош насны улсын цолтой бөхчүүдийг эрэмбэлэх үед миний нэр байгаагүй” хэмээн мэдэгдсэн. Та үүнд тайлбар хэлээч?

 

-2006 онд А.Сүхбат зодог тайлсан байсан. Тийм учраас бид улсын цолтой 50-иас доош насны бөхчүүдийг эрэмбэлэхдээ А.Сүхбатыг 2009 он хүртэл оруулж явсан. Тэгээд 2009 онд Г.Өсөхбаяр аварга дөрөв дэх удаагаа түрүүлээд, адилхан Даян аварга  цолтой болсон. Тэгээд эрэмбэлэхэд А.Сүхбат, Г.Өсөхбаярын дээр гарч ирсэн. Ингээд 2010 оноос хойш А.Сүхбатыг барилдахгүй юм байна гэж эрэмбэнээсээ хассан.

 

 

-А.Сүхбат аваргын хэлж буйгаар барилдахгүй байгаа ч, амьд сэрүүн байгаа бөхчүүдийг оруулсан гэж тайлбарлаж байсан.

 

-Үгүй шүү дээ. Барилдахгүй байгаа бөхчүүдээ оруулаагүй, байхгүй. Та нар худлаа гэж бодож байвал 2010 оноос хойшхи эрэмбийг үзэж болно.

 

 

-Аймгийн наадамд түрүүлсэн бөхийн цолыг Үндэсний бөхийн холбоо хурааж авсан гэх асуудал өнгөрсөн жил гарсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

 

-Хэн нэгэн Монгол улсын хуулийг зөрчиж байгаа үед холбоо, төрийн бус байгууллага, хувь хүн хуулийн зөрчлийг арилгуулахын тулд тэмцэх үүрэгтэй. Үүнтэй адилхан монгол бөхөд гарсан зөрчлийг манай холбоо арилгах үүрэгтэй. Хөвсгөл, Дундговь аймгууд барилдах 256 бөхөө эрэмбэлээд цолоо өгөөд явж байгаа.

 

 

-Ер нь энэ жилийн хувьд бөхийн барилдааныг хэрхэн зохион байгуулах гэж байна. Засуулуудад энгэрийн камер зүүсэн гэх шууд дэгдээд байгаа. Энэ үнэн үү. Үндэсний бөхийн холбоо энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авсан бэ?

 

 -Үнэн. Цагдаагийн байгууллагаас эдгээр камеруудыг баяр наадмын өдрүүдэд бидэнд хэрэглүүлэхээр болсон.

 

Засуулуудыг камержуулна гэхээр зарим хүн буруугаар ойлгож байна. Барилдааны явцад бөхчүүд үйл хөдлөлөөрөө таагүй байдал гаргаж байгааг хүмүүс шууд хардаг. Гэтэл бөхчүүд хоорондоо болон засуул цэц, салбар хорооны хүмүүстэйгээ юуны талаар ярьж байгааг мэдэх боломжгүй. Түүнээс болоод хэл ам хийж, ёс жудаггүй гэж “цоллодог”. Тэгэхээр энэ явдлыг таслан зогсоох, баримттай болгох үүднээс засуулуудыг камержуулахаар болсон юм.

 

Түүнээс хүмүүсийг тагнаж, чагнаж байгаа хэрэг биш. Бид бөхчүүдийн итгэмжлэл дээр хуулийн заалтыг нь дурдаж байгаад, энэ жилээс эхлэн засуулуудад энгэрийн камер зүүлгэх талаар мэдээлнэ. Энгэрийн камераар барилдааныг шүүхгүй гэдгийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй.

 

 

-Энэ жил бөхчүүд хиймэл зүлгэн дээр анх удаа барилдах гэж байна. Бөхийн холбооноос аюулгүй байдлыг хангах зорилгоор сорил барилдаан хийсэн үү?

 

 -Цэнгэлдэх хүрээлэнг хиймэл зүлэгтэй болгох талаар хоёр жилийн өмнөөс ярьсан. Тэгэхээр нь Бөхийн холбоо тэргүүлэгчдийнхээ хурлыг Цэнгэлдэхийн хажуу талын хөлбөмбөгийн талбайд хийсэн. Холбооны тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд улсын арслан, заан, харцага, гарьд, начин тэргүүтэй долоон бөх байдаг. Тэгээд бид "Аварга” дээд сургуулиас залуу бөхчүүд авчраад хиймэл зүлгэн дээр барилдуулсан. Тэгэхдээ халтиргаа гулгаа, нойтон байвал ямар байхыг нь үзэхээр ус асгаж байгаад барилдуулахад дажгүй сайн байсан.

 

Би саяхан Цэнгэлдэх хүрээлэнд очоод нэлээд өндрөөс хиймэл зүлгэн дээр унаж үзлээ. Тэгэхэд надад доргилт мэдэгдэхгүй л байна. Харин хөлийн ул нэг сантиметр орчим шигдэж байсан. Гэтэл үүнийг сайн мэдэхгүй манай зарим бөх “Уламжлал алдагдлаа’’ гэсэн агуулгатай зүйлийг ярьсан байна лээ.

 

 

 -Бөхчүүдийн шагнал, бай олгох журамд өөрчлөлт орсон уу?

 

-Хэвээрээ байгаа. Гэхдээ бөхийн бай, давааны шагнал хоёр тусдаа ойлголт юм. 50-аас дээш настай дархан аваргууд, үзүүр түрүүнд тодорсон бөхчүүдэд боодолтой зүйл өгдөг. Энэ нь эртнээс уламжилсан бэлгэдлийн чанартай есөн зүйлээс бүрдсэн, 150 мянга орчим төгрөгийн үнэтэй зүйл байдаг. Энэ бол төрийн хүндэтгэл бэлгэдлийн зүйл. Үүнд давааны шагнал багтдаггүй. Харин түрүү бөхийн бай гэж хэлдэг.

 

 Ер нь түрүү бөхийн давааны шагнал 15 сая төгрөг байгаа. Үзүүрлэсэн бөх 10 сая төгрөг авдаг. Энэ жилийн хувьд манайх 85 сая төгрөгийн төсөвтэй байгаа. Үүний 73 саяыг нь бөхчүүдэд зарцуулна. Үлдсэнийг нь уяачид, хүүхдийн наадам, эм тариа болон ажилласан хүмүүст өгнө. Мөн 1000 литр айраг авдаг.

 

 

-Жил бүрийн наадмаар допингийн тухай асуудал үүсдэг. Үүнд энэ жил хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

 

 -Арав гаруй жил энэ асуудлын талаар ярьж байна. Энэ жил бөхчүүдэд "Би мэдэлгүй допинг хэрэглэчихлээ” гэж хэлэх эрх байхгүй. Учир нь, Үндэсний бөхийн холбооноос энэ талаарх сурталчилгаа мэдээлэл, танин мэдэхүйн ажлыг хангалттай зохион байгуулсан. Номуудыг ч бөхчүүдэд хангалттай тараалаа. Мөн интернэтээс энэ төрлийн мэдээллийг дэлгэрэнгүй авах боломжтой болжээ.

 

 Манай нийт бөхчүүдийн 58 хувь нь их, дээд сургууль төгссөн байна. Бага, дунд боловсролтой бөх бараг байхгүй. Гэхдээ болдоггүй эмүүдийг оруулж ирж, залуучуудад өгдөг, баригдахгүй мэдэгдэхгүй гэж хуурдаг сүлжээ байж магадгүй тухай хүмүүс яриад байгаа юм. Үүнтэй Үндэсний бөхийн болон Олимпын хороо, Допингийн эсрэг төв гэсэн гуравхан байгууллага яаж ч тэмцээд дийлэхгүй. Хил, гааль, цагдаа, төр оролцож байж үүнийг үндсээр нь таслан зогсоож чадна.

 

 

 -Та сая мэдээлэл хийхдээ А.Сүхбат аваргаас допинг илэрч байсан хэмээн ярьсан. Хэдэн онд тийм зүйл болсон бэ?

 

-А.Сүхбат аварга өөрийгөө шударга барилддаг гэдэг. Үнэндээ, А.Сүхбатаас 2002 онд анх удаа допинг илэрч байсан. Тэр үед допингийн эсрэг хууль гараагүй байсан бөгөөд МҮБХ дүрэмдээ анх өөрчлөлт оруулахаар тэргүүлэгчдээ хуралдуулсан. Яг энэ үед А.Сүхбат шүүхийн захирамж, Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас тогтоол авчирч, бидний хурлыг таслан зогсоосон байдаг.

 

Энэ цагаас хойш допинг хэрэглэсэн бөхчүүдэд бид арга хэмжээ авч чадахаа больсон юм. Энэ тухай баримт хангалттай бий.

 

Түүний дараа 2006 онд допингийн шинжилгээ өгөлгүй зугатсан байдаг. Үүнийг Үндэсний бөхийн болон Олимпын хороо, Допингийн эсрэг төв допинг хэрэглэсэнд тооцдог журамтай байдаг. 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДОВДОН:
БИТГИЙ ДОНГОС
2015-07-10
Зочин:
Данзан гэж харах царайны нилээн заргач байрын хуйтэн царайтай овгон байна да! Ийм балай овгоноор монгол бох дутахгуй дэ!!!!!!!!!!!!
2015-07-09
Монгол:
ЭНэ ОСохбаярбаяр ах буу нараараа будуулэг танхай гаруудаш дэ!Дэндуу дэ. Нэг дуу нь эмэгтэй хун зодож буу тавьж хумуусийг айлган сурдуулж боон онигоо болж танхайрч байсан да!!!
2015-07-09
Гал:
Энэ Осохбаяр Данзанг сайн архидуулж байсан да! Мэдээж оор авсан зуйл байгаа байлгуй дэ.
2015-07-09
Ard:
Осохбаяр ч допинг хэргэлдэг л байж таарааш дэ! Ямарч мэхгуй тэмээлзгэнэ.
2015-07-09
doping:
Хүрэн дээлтийг ямар хурдан зөнөг залгаж бна гэж бодож байсийн мань хүн допинг хүртдэг байжээ нэг ёсондоо хар тамхи гэсэн үг мэдээж хэрэглэж бга үедээ тамир тэнхээ хөдөлгөөний хурд энгийн хүнээс хамаагүй илүү ялангуяа усанд сэлэлтийн тамирчид дээр илүү анзаарагддаг харин дараа нь биед сөрөг нөлөө ихтэй яг л хар тамхины зарчим биед хөгшрөлт хурдан явагдан .хэрвээ хүрэн дээлт аваргын допингын шинжилгээний хариу ,нотлох баримт нтр байвал юүн зүүнээс босох аварга цолоо хураалган,допингноос болж олимпын алтан медалаа хураалгаад ,тамирчины эрхээ хасуулаад ,дээр нь торгуул төлж байсан тамирчин бна
2015-07-09
зочин:
А.Сүхбат Удирдлагын академи төгссөн, жилийн дараа УИХ-ын гишүүн болно гээд. Иймэрхүү улс төр ч гарч УИХ-ыг бүрдүүлээд байгаа юм даа. Төв аймаг аваргаа дэмжиж УИХ-д сонгох л байх. Холиох нөхөр юм.
2015-07-09
зочин:
А.Сүхбат нэрт засуулын гараас хөтөлж, төрийн 9 хөлт цагаан туганд мөргөөд л олны нүдэн дээр зодог тайлчихаад, одоо ичихгүй үймүүлээд явна. Ёс зүйгүй хүн юм. Допинг хэрэглэж байсан, шинжилгээнээс зугатдаг гээд бодоход юун дархан аварга. Данзан бол хариуцлагатай хүн худал хэлэхгүй. Бөхчүүд спирт зөөдөг байснаа, допинг хэрэглэж, эргэж бөхийн дэвжээг сэвтээдэг болж.
2015-07-09
ДОВДОН:
БИТГИЙ ДОНГОС
Зочин:
Сүхбат, Баяржавхлан нар чинь гомдлоо гаргаад өгөх хэрэгтэйшд, өөрөө буруутай болохоороо л дуугай өнгөрч байхгүй юу
2015-07-09
Danzan Denzen zaikaa:
Buhiin urguu ard tumni handivar bossn.muusain huvalznuud bayjij bn.Danzan arhichin boliochee.A.Sukhbatig mongolin ard tumen hairldag zaaa.
2015-07-09
HahA:
Engeriin kameraar barildaan shuuhguim bol uhsenee hiij zuulgene ve. Ene hed maani unen alahiimaa
2015-07-09
m.:
Tegvel usuhuu hun tiirsen bas bayrjavhang zogisonii shiitgeliig ni yagaad uguhgui bga ym naadahchin tiim zewerhen amitan uu
2015-07-09
Зочин:
Сүхбат, Баяржавхлан нар чинь гомдлоо гаргаад өгөх хэрэгтэйшд, өөрөө буруутай болохоороо л дуугай өнгөрч байхгүй юу
doping:
zodog tailah shaltgaan bol DOPING ahin ilreh ayul baisan daa. Bat-Erdene garii sarvuug gemteej baisaniig avarga maani harin olond gargaj helehgui yum daa
2015-07-09
hhh:
tegj hudlaa yariad yahav dee
2015-07-09
Зочин:
Suhbataa chi odoo boli, doping hereglej 3 tyryylcheed yun zyynii magnai ve, ondor avargiin umnu erembeeree ch, er hynii judag hyn chanaraaraa ch orohgyi hyn shyy, ooroo shudarga bai Syhbataa
2015-07-08
Зочин:
Ойлгомжтой л байна ш дээ Өсөхбаяр тэргүүлэх нь. зодог тайлчхаад барилдана ч гэх ичмээр юм.
2015-07-08
бөх сонирхогч:
Допинг хэрэглэсэн бөхийг шийтгэж арга хэмжээ авахгүй болхоор ингэж даварч байна шүү. Сүхбат допинг хэрэглэж барилдсан нь ил болоод барилдахгүй болсон юм бишүү Энэ талд МҮБХ муу ажилсан учир эцэстээ сайн ажиллаж байгаа нэр хүндээ алдаж байна шүү.
2015-07-08
бөх сонирхогч:
Допинг хэрэглэсэн бөхийг шийтгэж арга хэмжээ авахгүй болхоор ингэж даварч байна шүү. Сүхбат допинг хэрэглэж барилдсан нь ил болоод барилдахгүй болсон юм бишүү Энэ талд МҮБХ муу ажилсан учир эцэстээ сайн ажиллаж байгаа нэр хүндээ алдаж байна шүү.
2015-07-08
Зочин:
тэнэг гарууд монгол бохоор тоглож байна доо, одоо наадмыг маань самардаг болж дээ
2015-07-08
vnen vg:
vnen vg helsn hvnd tedgeertei holbootoi hvmvvs durgvi baidg tiim bolohoor danzan guaig bitgii muul
2015-07-08
vnen vg:
vnen vg helsn hvnd tedgeertei holbootoi hvmvvs durgvi baidg tiim bolohoor danzan guaig bitgii muul
2015-07-08
vnen vg:
vnen vg helsn hvnd tedgeertei holbootoi hvmvvs durgvi baidg tiim bolohoor danzan guaig bitgii muul
2015-07-08
Зочин:
Данзан минь хүний бөгс долоож,Нямдоржийн хормойноос зүүгдэж бялдуучилж амьдрахаар үхээч. Нохой мэт шарвалзаж амьдраад яанам бэ дээ
2015-07-08
өнөр:
Бөхийн уламжлал, дэг жаягыг гутааж бөхчүүдийг талцуулж, үзэмжээрээ асуудалд ханддаг үндэсний бөхийн холбоо ажил хийдэг шудрага хүмүүст зайгаа тавьж өгөө чээ
2015-07-08
зочин:
Одоо тэгээд хүндлэхээ больчихсон юм уу Өсөхөө ч хүндлэх байтугай тангарч байсан хүн дээ
2015-07-08
данзан:
Tugtsug zailaach.Het 1taliig bariad p
2015-07-08
Зочинdoping:
Doping hergelheer suhbat shig bolno shuu zaluusaa zurgiig ni haraarai unendee haramsmaar bolson bnle
2015-07-08
Зочинdoping:
Doping hergelheer suhbat shig bolno shuu zaluusaa zurgiig ni haraarai unendee haramsmaar bolson bnle
2015-07-08
Зочин:
Doping hergelheer suhbat shig bolno shuu zaluusaa zurgiig ni haraarai unendee haramsmaar bolson bnle
2015-07-08
Khogin er:
Ene muug yag ene khartstai ni shaagaad ungakh yumsan guliichuud
2015-07-08
haah syh batiig demjij bna:
zas tiirch hadardag avargaas l deer shyy syhee maani
2015-07-08
ЗОЧИН:
Данзанг дууриаж бүгдээрээ хиймэл зүлгэн дээр өндрөөс унаж үзэцгээх үү.
2015-07-08
ЗОЧИН:
Тэнэг дээрээ зөнөг залгасан юмуу хаашаа юм энэ Данзан. Баяр наадмын хуулинд эрэмбээр ам авдаг болсон юмуу хаашаа юм яриад байгаа тэнэг вэ. Өсөхбаяр ч гэсэн болиод өгөөчээ.
2015-07-08
bitii shaa:
aliwaa sportiin ochnoon torold zodog tailchaad ih sportdoo butsaj orj bsan tuuh ochnoon bi shuu yuma medcheed shaaldaa
2015-07-08
Sukhbat:
Sukhbat zugeer avgai huuhen solij holison bogsnii dontoi bas deer showchin boljee gej.uilj unjaad l zodog taillaa geed bsn haa bn? Bas doiping hereglesen ni ilerch bsn.bohiin judaggui alia salbadai!!!!!
2015-07-08
uilanhai huu:
icheesei suhbat chi tuv tsengeldehed olnii umnu dahij barildahgui geel zodog tailj bna geel sur bolj uilaal uvdug sugduj bsan odoo ahij barildana geel erh ashig huviin ambits haigaad bgaa yum bishuu yamarch sportiiin turuld zodog tailchaad butsaad ahij orson zuil baidagui shuu sanaarai esvel chi mongol buhiig zodog tailchaad butsaj barildaj boldog sport gej nom gargaj bna uu. .... ene bol ichgever shuu
2015-07-08
bitii shaa:
aliwaa sportiin ochnoon torold zodog tailchaad ih sportdoo butsaj orj bsan tuuh ochnoon bi shuu yuma medcheed shaaldaa
Зочин:
Ерөнхийлөгч зарлигаа гаргачаад энэ мудаакийг дуудаад дугаараар нь эрэмбэлчинэ биз дээ гэж чиглүүлэг өгөх ёстой юу? ёстой эргүүтсэн гар бна даа. Зүгээр л заримдаа өгмөөр Сумьяабазарыг түрүүлдэг жил заримдаа өгмөөргүй Сүхбатын түрүүлдэг жилсанагддаг гээд хэлчээч. Сумо үзсэн хүмүүст амжилтаар эрэмбэлнэ гэдэг нь шударга сонсогдож магадгүй. Тэгвэл Баянмөнх Мөнхбатынхаа дээр Бат-Эрдэнэ ч гэсэн Мөнхбатын дээр байх нь байна. Тэгэхээр амжилтын эрэмбэлэлтийг хувь хүнд тааруулж хэрэглээд ямар ч зарчим тогтсон дүрэмгүй гэдгээ нотлоод байна.
2015-07-08
zochin:
nyamdorj danzan nar odoo bohiin holboonii bug bolj baihaar odoo zailaach ta nariin hubiin biznesiin baiguullaga bish shuu de tor zasag ard tumnii horongoor hangalttai bayjlaa odoo hanaagui bna uu ta nariin uzemjeer ene ulamjlalt ih soyol mohoj bnaa ichij zoboh bulchirhai gej ym bna uu heden jil amid ybna gej ingej zuuraldaj salahgui baidag bnaa omnoos ni ichih ym ard tumen chin bas teneg humuus bish shuu iim ochuuhen zuiliig shiidej chadahgui bohchuudiig hoornd ni taltsuulj baidag yamar uhamsargui huuchirsan uzel bodoltoi humuus be esbel ene bohchuudiig chaddag ym bol hubchilaad ta 2 hubaagaad abchihaach hunii shunalaa gej
2015-07-08
Зочин:
Hamgiin sain medeh nutgiin humuus ni Osohood durgui baidag yum bilee. Hunii mos muutai shunaltai geed. Uchirtai l baih.
2015-07-08
hhh:
tegj hudlaa yariad yahav dee
Zochin:
Suhbat barildahaasaa hereldeh n ih ym.Zodog tailchaad bas heruul duusdagguiee...
2015-07-08
зочин:
яг үнэн
2015-07-08
зочин:
маш зөв
2015-07-08
а:
сүхбат шиг жудаггүй бж болохгүй ер нь төв халхууд төв аймаг дийлэнх ийм хүмүүс байдаг юм
2015-07-08
зочин:
маш зөв
zochin:
Өсөхбаяр болиосоо шахааны барьцнаас л аварга болоо биз дээ энэ бөхийн холбоо арай шударга байж ард түмнээ сонсмоор юм
2015-07-08
а:
одоо энэ асуудалыг дуусга сүхбат допинго хэрэглэсэнээ мультвитамин уусан гэж хэлдэг хүн шүү дээ
2015-07-08
Зочин:
Ерөнхийлөгч зарлиг гаргахдаа зүгээр дугаар андуурна гэдэг бол худлаа. Ерөнхийлөгчийн зарлиг хүчинтэй бол 08 гэдэг нь түрүүлж эрэмбэлсэн гэсэн үг. МУ-ын Ерөнхийлөгчөө хүндэтгэе...
2015-07-08
Bulganii irgen:
Suhbatiig bodvol 4turuulsen dee ... Suhbat shig doping hereglej neree baasdaagui l hun dee !!!!
2015-07-08
зочин:
Сүхбат аа эр хүн шиг байгаач Зодог тайллаа гээл уйлж унжаад явсан эргээд ирлээ Одоо би зүүн д байна тэхгүй бол барилдахгүй гэх гээд байгаа юм уу хаашаа юм хэнд эрхэлээд байгаан энд тэнд дандаа хэл ам таталж явах юм. МБХ ч гэсэн тэр сүхбат түрүүлж цол авах байсан бол тэрийг нь хэлэх хэрэгтэй ш дээ хоёрын хооронд ард түмнийг талцуулж монгол бөхийн нэр хүндийг унагаж цолны найраа болгож дууслаа
2015-07-08
зочин:
яг үнэн
Зочин:
Гончиг оо ахынхаа буянаар дархан аварга цол хүртсэн шүү дээ. Өсөхөөд зориулж гаргасан барьц сонгох дүрэм бас л гаргасан. Улсын наадамд түрүүлсэн нэр хөдрөхдөө шодойны барьцнаас зуурч байж энэ цолонд хүрээ биз дээ. Бөхийн түүхэнд тийрдэг нэртэй дууслаа даа.
2015-07-08
зочин:
Өсөхөө эрэмбэ мэдэхгүй, тэнэг, ингээд луйвардаад авч болно, гэж бодож байна уу, мал чинь, Монгол аваргуудын нэрийг гутаасан хог,
2015-07-08
Bulganii irgen:
Suhbatiig bodvol 4turuulsen dee ... Suhbat shig doping hereglej neree baasdaagui l hun dee !!!!
Зочин:
Гончиг оо ахынхаа буянаар дархан аварга цол хүртсэн шүү дээ. Өсөхөөд зориулж гаргасан барьц сонгох дүрэм бас л гаргасан. Улсын наадамд түрүүлсэн нэр хөдрөхдөө шодойны барьцнаас зуурч байж энэ цолонд хүрээ биз дээ. Бөхийн түүхэнд тийрдэг нэртэй дууслаа даа.
Зочин:
zov zov
2015-07-08
ganaa:
Ene buh bulhaig nuun daragduulsan danzan buhiin holboond hariutslaga tootsoh heregtei
2015-07-08
Bukh sonirhogch:
Usuhuu awarga ene jil dahiad ard tumnee hundleed baruunaasaa garsan ni deer dee. Zuunees garch ard tumnee hundlehgui bj bolohgui shuu dee.
2015-07-08
Зочин:
Сүхбат онигоотохоо больчихоор юм даа
2015-07-08
Khogin novsh ve:
Shaakhaa boli khun amitan taltsuulj kheruul khiikhees uur ajilgui lalruud baij
2015-07-08
Бат:
А.Сүхбат аварга өөрийгөө шударга барилддаг гэдэг. Үнэндээ, А.Сүхбатаас 2002 онд анх удаа допинг илэрч байсан. Тэр үед допингийн эсрэг хууль гараагүй байсан бөгөөд МҮБХ дүрэмдээ анх өөрчлөлт оруулахаар тэргүүлэгчдээ хуралдуулсан. Яг энэ үед А.Сүхбат шүүхийн захирамж, Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас тогтоол авчирч, бидний хурлыг таслан зогсоосон байдаг. Энэ цагаас хойш допинг хэрэглэсэн бөхчүүдэд бид арга хэмжээ авч чадахаа больсон юм. Энэ тухай баримт хангалттай бий. Түүний дараа 2006 онд допингийн шинжилгээ өгөлгүй зугатсан байдаг. Үүнийг Үндэсний бөхийн болон Олимпын хороо, Допингийн эсрэг төв допинг хэрэглэсэнд тооцдог журамтай байдаг.
2015-07-08
Бат:
За зо Сүхбат ониго ониго,
2015-07-08
Зочин:
saihan heljee
2015-07-08