С.Янжинлхам шилдэг 16-д шалгарч үлдлээ

Дэлхийн оюутны спортын зуны 28 дугаар “Универсиад” их наадам БНСУ-ын Гванжу хотноо үргэлжилж байна. Наадмын таэквондогийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Манай баг тамирчдын салхийг хагалж эмэгтэйчүүдийн 46 кг-ийн жинд С.Янжинлхам Чилийн тамирчинтай тоглолоо. С.Янжинлхам Чилийн тамирчныг 2:1-ийн харьцаатайгаар буулгаж аван, шилдэг 16-д шалгарч үлдлээ. Түүний дараагийн учраа Тайваны Lin Wan Ting.
С.Янжинлхам 2013 оны БНСУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлж байсан бөгөөд Челябинскд болсон ДАШТ-д шагналт V байрт шалгарч байсан юм.
“Универсиад” их наадамд манай улс буудлага, жүдо, сагсан бөмбөг, спортын гимнастик, теннис, усанд сэлэлт, хөнгөн атлетик, ширээний теннис, туялзуур жад, таэквондо, гольф, байт харваа зэрэг спортын 12 төрөлд 180 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож байна. Манай улс түүхэндээ анх удаа гольф, туялзуур жадны төрөлд оролцож буй.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ