Дэлхийн шинэ амжилт 46:0

img

Бразилийн нийслэл Рео де Женейро хотноо ирэх онд зууны ХХХI олимп зохион байгуулагдах билээ. Олимпийн эрх олгох тэмцээнүүд зохион байгуулагдсаар байна. Шинэ Гвиней улсад олимпийн эрх олгох хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулагджээ. Микронезийн Холбооны улс болон Бүгд найрамдах Вануату улсын хөлбөмбөгийн шигшээ баг олимпийн эрхийн төлөө тоглосон тухай “www.businessinsider.com” мэдээллээ. Тоглолт эхлээд эхний 10 минутад Вануату улс өрсөлдөгчийнхөө хаалганд 12 гоол хийсэн байна. Уг тоглолтод Вануатугийн шигшээ 46 гоол хийж, дэлхийн шинэ амжилт тогтоожээ. Тус багийн мэргэн бууч Жеан Калтак өрсөлдөгчийнхөө хаалганд 16 гоол хийж, шилдэг тоглогч болжээ.

 

Жеан Калтак “Тоглолт эхлэхэд бид айж байсан. Хэсэг хугацааны дараа өрсөлдөгч багийнхан ямар ч туршлагагүй гэдгийг нь мэдэж, зөвхөн гоол оруулахын тулд бүх анхаарлаа хандуулсан. Бид өрсөлдөгчийнхөө хаалганд 46 гоол хийлээ. Итгэхийн аргагүй юм” гэж хэлжээ.

 

Микронез улс сүүлийн гурван тоглолтод нийтдээ 114 гоолыг алджээ. Тус багийн дасгалжуулагч Стэн Фостер “Манай тоглогчид бүгд шинэ тоглогчоос гадна зүгээр сонирхогчид байсан” гэж хэлжээ. Тус улс өмнөх тоглолтуудад 0-36, 0-30 харьцаатай ялагдал хүлээсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mgl:
Ymar sagsan bombogiin temtseen bish dee
2015-07-09