Г.Тэмүүлэнгийн халтар азарга түрүүллээ

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хурдан азарга дөнгөж сая барианд орлоо. Газар газрын өнцөг булан бүрээс ирсэн шандас хурдан 193 азарга уралдсанаас МУ-ын Манлай уяач Д.Эрдэнэчулууны уяж, 280 дугаартай Н.Пүрэвбаярын унасан, Ганзоригийн Тэмүүлэнгийн халтар азарга түрүүлэн, торгон жолоогоо өргүүлж, унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олныг баясгалаа.
Аман хүзүүнд, МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн Батболдын хээр бундан давхисан бол айргийн гуравт мөн л МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн Батбилэг зээрд бундан, айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат манлай уяач Т.Болдбаатарын халиун зуузай, айргийн тавд Ховд аймгийн харъяат Загджавын Мэндсайханы хээр чандман азарга хурдалж наадамчин олныг баясгалаа.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ