16 настны аваргуудыг шалгаруулах тэмцээн Монголд болно

img

Азийн Хөлбөмбөгийн Холбооны 16 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн ирэх есдүгээр сарын 16-20-нд Улаанбаатарт болно. Нийт 45 улс 11 эрхийн төлөө өрсөлдөх тус тэмцээнд манай улсын баг "K"  хэсэгт Япон, Хонгконг улсын багуудтай оноолт таарчээ.

 

Хэсэг бүрийг тэргүүлсэн 11, дэд байр эзэлсэн үзүүлэлт сайтай дөрөв, нийт 15 улсын шигшээ баг ирэх жил Энэтхэгийг зорих эрх авах юм.

 

Серб дасгалжуулагч Войслав Бралушичаар /UEFA-гийн "А" зэрэглэлтэй/ удирдуулсан Монгол Улсын 16 хүртэлх насны шигшээ баг өчигдөр урд хөршийг зорьжээ. Тэд БНХАУ-д болох "Торгоны зам цом"-д оролцох юм байна.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ