Х.Одгэрэлийн гайхалтай түрүү

img

Тэсвэр хатуужлын шалгуур-триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 17-19-нд Архангай аймгийн Өгийнуурт амжилттай боллоо. Анхны УАШТ-ий 10 жилийн ойн дээр явагдсан тус тэмцээн Монголын хэмжээнд анх удаа триатлончид бүтэн зайд өрсөлдсөнөөрөө онцлогтой юм. Тэмцээнийг "Дако", "Баялаг Буянт" компаниуд ивээн тэтгэв.

Тэмцээний эрэгтэй элит ангилалд (1000 метр сэлж, 28 км дугуй жийж, 9,2 км гүйсэн) Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0164-р ангийн тамирчин, спортын мастер Хишигбатын Одгэрэл ширүүн хүйтэн бороон дунд гайхалтай ялалт байгуулав. Тэрээр дугуйн уралдаан дуусах үед тэргүүлэгчдээс 6 минут 30 секунд хоцорч дөрөвдүгээрт явсан ч гүйлтийн эхний 3 км-тээ өмнөх тамирчдыг барьж, 2 цаг 8 минутын амжилтаар түрүүлсэн билээ. Мөнгөн медалийг Хангарьд клубийн тамирчин, спортын мастер Чулуунсүхийн Гансүх, хүрэл медалийг Каннондэйл Монголиа багийн тамирчин, спортын дэд мастер Ноожийн Оргил нар зүүлээ.

 

 

Эмэгтэй элит ангилалд Хангарьд клубийн залуу тамирчин Түвшинтөгсийн Хүслэн гуравдахь жилдээ дараалан түрүүлж Монгол Улсын спортын мастер цолны болзлыг 17-хон насандаа биелүүлж байна. Мөнгө, хүрэл медалийг Хангарьд клубийн тамирчин, спортын дэд мастер Эрдэнэбилэгийн Сүрэнням, www.shuud.mn-ийн тамирчин Эрдэнэбатын Уянга нар хүртсэн юм.

 


Мөн хөвгүүд, сонирхогчдын насны ангилалтай уралдаан тун сонирхолтой болж, Парис-Дакар уралдаанд оролцож байсан автоспортын ОУХМ Н.Лхамаа өөрийн экипажийн хамт, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс П.Гантулга гэр бүлээрээ, SPS телевизийн албаны дарга, хөлбөмбөгийн тайлбарлагч Х.Амгалан нарын 40 шахам тамирчин хурд сорин оролцлоо.

 

 

 

Б.ЦАГААН

 

Эх сурвалж : www.news.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zorigoo:
Odkoo dvvdee bayr hvrgie
2015-09-11
Зочин:
Bayar hvrgie
2015-07-20