Финикс Санс шинээр гэрээ хийсэн тоглогчдоо танилцууллаа

img

Финикс Санс баг шинээр гэрээ хийсэн дөрвөн тоглогчоо танилцууллаа.

Тэдний тэргүүн эгнээнд, өнгөрсөн улиралд солилцоогоор авч улмаар Эрик Бледсог явуулах шалтгаан болсон Брандон Найт багтжээ. Найт таван жилийн 70 сая долларын гэрээг Санстай байгуулсан юм.

Мөн чөлөөт агент довтлогч Мирза Телетович, Сонни Уиймс, Ронни Прайс нарыг танилцуулсан байна. Телетович нэг жилийн 5.5 сая, Уиймс хоёр жилийн 5.8 саяын гэрээг Финикстэй хийсэн бөгөөд гэрээнийх нь хоёрдахь жилийг баг сунгах эрхтэйгээр тусгагджээ.

Харин 10 улиралд зургаадахь багийнхаа өмсгөлийг өмсөх гэж буй Ронни Прайс ахмад тоглогчийн хамгийн бага цалингаар буюу нэг жилийн 1.5 сая долларын гэрээг хийсэн байна.

 

 

 

эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ