К.Ж.МакДаниелсын тухай

Энэ тоглогчийн тухай өнгөрсөн жилжингээ л ярьсандаа. Чац урт, тэсрэлт их, шидэлт муу, гэхдээ IQ давгүй гээд. Плейоффт хүртэл түүнийг Хьюстон Рокетс ашиглаасай билээ гэж хэлээд л Идэрээд шоолуулж билээ.
Би түүнд итгэсэн шиг мань хүн өөртөө их итгэж.
2014 онд Филаделфиа 76 баг драфтын хоёрдугаар тойргоор МакДаниелсыг авчээ. Тэгээд дөрвөн жилийн гэрээ санал болгосон байна. Эхний хоёр жил нь баталгаат буюу тус бүрдээ 800 мянган долларын цалинтай, дараагийн хоёр жил нь баг сунгах эрхтэй.
Драфтын хоёрдугаар тойргоор сонгогдсон тоглогчид ийм л зүйлийг хүсч мөрөөддөг. Тэд хөгжлийн лигрүү явчилгүй, багтаа үлдээд 1-2 жилийн гэрээ хийвэл дээдийн заяа.
Гэтэл МакДаниелс дээрхи гэрээнээс татгалзаж ердөө ганцхан жилийг гэрээг хийгээд багаас хамааралтай чөлөөт агент болохоор шийдсэн байна. Жилийн дараа драфтын хоёрдугаар сонголтыг аль нэг баг авна, авах авахдаа бүр 10 саяар авч үлдэнэ гэж хэн таамаглах билээ. Ёстой өөртөө л итгэлтэйнх байх.
Нэг жилийн гэрээгээр Филаделфиад тоглож байсан түүнийг дасгалжуулагч нь гараанд ч гаргаж, сэлгээнээс ч тоглуулж янз бүрээр туршиж үзлээ. Самбар, хаалт, бөмбөг таслалт, тохолт гээд янзын янзын. Гэм нь жоохон шидэлт муутай. Чөлөөт шидэлт бүр авах юм байхгүй. Гэхдээ шидэлт бол засч болох сул тал, харин оюуны бяд муутай бол найраагүй гэсэн үг. Азаар МакДаниелс тийм биш юм билээ.
Гэхдээ эцэст нь Филаделфиа түүнийг Хьюстон Рокетсд өгсөн юм. Хьюстонд ирээд ёстой тоглолтонд гараагүй дээ. Сайн сэлгээний тоглогчийн үүргийг л гүйцэтгэсэн байх. Сая харсан мэдээллээр мань хүн тохойгоо гэмтээчихсэн байж. Гэтэл Хьюстон Рокетс баг түүнтэй 3 жилийн 10 сая долларын гэрээний сунгалт хийсэн байх юм.
Гэмтчихсэн юм хөөрхий минь, түүнээс биш сэлгээнд сайн алга ташдаг, хөөрхөн инээдэг гэж жилд 3 саяыг л өгдөггүй юм бол ирээдүйг нь харж л авч үлдэж таараа. Миний харж байгаагаар мань хүн шидэлтээ засчихвал дараагийн Пол Жорж, үгүй юмаа гэхэд Демарри Карролл, эсвэл анхны К.Ж.МакДаниелс болох потенциалтай. 3-4 жилийн дараа МакДаниелс SF-н байрлалд хамгийн шилдгүүдийг зогсоодог тоглогч болох боломжтой л гэж хараад байгаа юм.
Ер нь бол МакДаниелс маш эрсдэлтэй сонголтыг хийж байж драфтын №5 тоглогчийн авдаг цалинг ирэх гурван жилд авахаар болж байна. Гэтэл түүнтэй ижил орж ирсэн тоглогчид хөгжлийн лигрүү явах нь яваад, яваагүй нэг нь найман зуун мянгаар цалинжаад, дараа улиралд яана даа гэж бодож суугаа. Зоригтныг аз ивээдэг гэж үг байдаг даа. Түүнд яг л тохирсон мэргэн үг гэлтэй.
Хувь заяа яаж эргэхийг хэлж мэдэхгүй л дээ. Гэхдээ Хьюстон Рокетс дараагийн гурван жилийн турш сэлгээнд алга ташуулаад суулгачихгүй л бол оны шилдэг хамгаалан тоглогч болтлоо хөгжинө гэж бодогдоод байгаа юм даа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ