Эрлийз адуу хольж уралдуулдаг нь том дарга, уяачдын хийж байгаа ажил

img

 

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн Даншиг наадам нөгөөдөр буюу энэ сарын 24-нд эхэлнэ.  Гурван өдөр үргэлжлэх уг наадам нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд болох юм.

 

Тэгвэл Даншиг наадмын зохион байгуулалт, бэлтгэлийн талаар Даншиг наадмыг зохион байгуулах үндэсний хорооны гишүүн, "Арвагар хээр" МСУХ-ны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэнгээс тодрууллаа.

 

 

-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойд зориулсан Даншиг наадам эхлэхэд хоёрхон хоног үлдлээ. Наадмын бэлтгэл хэдэн хувьтай байна. Энэ жил Хархорин сумын хувьд зуншлага хэр байгаа вэ?

 

-Бэлтгэл ажил бараг дууссан. Өчигдрөөс эхлэн Даншиг наадмын зочид төлөөлөгчдөө угтан авч байна. Энэ жил зуншлага сайтай байгаа. Өнгөрөгч долоо хоногт үргэлжилсэн хэд хоногийн бороо орсон учраас улам сайхан болсон. Уяачид олноор төвлөрөн бууж байна. Морьдыг усаар хангах, байрлуулах гэсэн бэлтгэл ажлыг сайн гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар наадмын бэлтгэл ажилтай холбоотой гомдол, санал гараагүй байна. Энэ бол жижиг бүсийн наадам биш улсын хэмжээнд зохион байгуулж байгаа өргөн цар хүрээний Даншиг наадам.

 

-Баяр наадмаар хүрэлцэн ирсэн зочдыг байрлуулах ажлыг хэрхэн зохион байгуулсан бэ?

 

-Хархорин сумын дагуух жуулчны бааз, бүх газруудад наадамчин олноо хувааж байрлуулж байна. Хархорин сумын дагуух жуулчны баазууд дүүрч байгаа сурагтай. Нар хур тэгширсэн, наадамчин олон өргөнөөр оролцсон сайхан наадам болно гэдэгт итгэлтэй байгаа.

 

-Даншиг наадмыг Өвөрхангай аймгийн төв Арвайхаар сум, эсвэл Хархорин суманд болно гэж багагүй хугацаанд яригдсан. Ямар шалтгааны улмаас Хархорин суманд зохион байгуулах болов?

 

-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойг манай аймаг дангаараа зохион байгуулаагүй. Монгол Улсын хэмжээнд бүх аймгийн Засаг дарга нар оролцон зохион байгуулж байна. Хархорин бол Орхон голын хөндийд орших, түүх дурсгалт газар. Энэ газраас салбарласан аялал жуулчлалын олон бүс, газар байгаа. Энэ наадмын үеэр олон хүн цуглана. Тийм учраас иргэдийн байрлуулах асуудал чухал. Тус бүс нутагт 2000 орчим хүн байрлах боломжтой гэдгийг харгалзан үзсэн.

 

Монгол Улсын Засгийн газраас Хархоринд наадмыг зохион байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Харганатын хөндийд "Их хурд", бүсийн олон уралдаан болж байсан сайхан нутаг.  Харганатын хөндийд "Их хурд", бүсийн олон уралдаан болж байсан сайхан нутаг.

 

-Хээр талд, хөдөө болж байгаа учраас хог хаягдал, нийтийн бие засах газрыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

 

-Даншиг наадмын үеэр Хархорин сумаас цэвэрхэн наадахыг уриалсан. Баяр наадмын өдөр сумын тохижолт үйлчилгээний газрынхан шуурхай ажиллаж, хоггүй наадах боломжийг хангана. Мөн Улаанбаатар хотоос цагдаагийн бие бүрэлдэхүүн очиж ажиллана.

 

-Энэ жилийн улсын баяр наадмын хурдан морьдын уралдаанд эрлийз адуу холилдож  уралдсан явдал наадамчин олон, уяачдын дүргүйцлийг багагүй төрүүлсэн шүү дээ. Даншиг наадмын хувьд энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

 

-Бид олон жил наадаж байна. Наадмаа зөв тэмдэглээд сурчих хэрэгтэй. Баяр наадмын торгон дэвжээн дээр хүнтэй муудалцахгүй гэж хичээдэг ард түмэн байсан. Гэтэл одоо наадам болгон маргаан, будлиантай боллоо. Энэ бол монгол хүний хувьд гутамшигтай зүйл. Баяр наадмын эхний өдөр эрлийз насны морьдыг уралдуулна. Эрлийз адуу хольж уралдуулдаг асуудал бол том дарга, уяачдын хийж байгаа ажил. Бид наадмаа хүндэтгэж сурах хэрэгтэй. Энэ удаа эрлийз, монголоор нь ялгаж уралдуулна. Энэ асуудал дээр бид хатуу байр суурьтай байгаа.

 

-Эрлийз, Монгол адууг ялгах асуудал дээр ямар ажлыг зохион байгуулах вэ?

 

-Улсын баяр наадмын үеэр Хөдөө аж ахуйн яамны хүмүүс ажилласан ч үр дүнд хүрсэнгүй. Монгол хүн адуугаа танихгүйдээ биш болов уу. Ямар ч уяач хүн монгол цусны адуу, эрлийз адууг хараад ялгаж чадна. Энэ удаагийн наадамд аймгуудаас ирсэн уяачдын төлөөллийг үүлдэр тогтоох комиссд оруулж, санал хүсэлтийг харгалзаж шударга наадам зохион байгуулна. Ямар ч уяач хүн монгол цусны адуу, эрлийз адууг хараад ялгаж чадна.

 

-Хичнээн насны морьд уралдах вэ,  бай шагналын хувьд хэдэн төгрөгөнд багтаж байна?

 

-Зургаан насны морьд энэ удаагийн наадамд уралдана. Хурдан морьдын бай шагналын хувьд 149 сая төгрөгийг төсөвлөсөн.

 

-Хурдан морьд ямар зайнд уралдах вэ?

 

-Даншиг наадмын хамгийн холын зайд их насны морьд 25 км замыг туулна. Азарга, соёолон насны морьд 22, хязаалан, эрлийз дээд насны морьд 18, шүдлэн, эрлийз дунд настайгаа 15, даага, эрлийз доод настайгаа 12 км-ийн зайнаас уралдана.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
эрлийз гэдгийг нь мэдсээр байж энэ комисс гэдэг нь мөнгө, албан тушаал эрх мэдэлд дөрлүүлэн монголтойгоо хамт уралдуулж заримыг нь 3 дахиан түрүүлүүлсэн гээд олон түмэн ярьсаар хараасаар байгааг яалтай билээ. Шударгша ёс хэзээ болдоо
2015-07-24
зочин:
Угаасаа аль болох будилуулж, бултуулж сурсан бүхэн УИХ-д зүтгэх болоод удлаа.морь бүү хэл төрийн хурал-шийдвэрийг бужигнуулж, цээжээ дэлсэгчидийг улам олон болгохгүй тулд сайн шүүлтүүр-ард түмний хурц хараа хэрэгтэй болжээ.Чадахгүйг нь мэдээд татдаг байх нь чухал?
2015-07-23
haah:
aduulbol aduu haraad iljig gej baigaa bol bolohgyi haraad tahigej baigaa baigaabol bolohgyi yaaj tejeesnees bi yamar aduu hbge bish yamar ugsaa be bish aduul bol aduu tanii aduu tiim sainl youm bolurald uur syil gyi sd a gej
2015-07-22
Зочин:
ILJIG SHIG JIJIGHEN BOL MONGOL MORI GEJ TENEGTHEE BOLIOCHEE DEBILUUDEE
2015-07-22