Гурван баг ижил оноотойгоор лигийг тэргүүлж байна

Эмэгтэйчүүдийн Үндэсний лигийн тоглолт II тойргийн тоглолтуудаар үргэлжиллээ. Эхний тойрогт тэнцсэн баг байгаагүй бөгөөд дөрвөн баг ижил хожлын оноог авж чадсан. Харин өнөөдөр “Хан-Уул” дүүргийн баг “Эрчим” клубтэй 1:1 харьцаатай тэнцсэнээр 4 оноотой хүснэгтийн дунд бичигдэж эхэллээ.
“Монголын Тэмүүлэл”, “Арвис”, “Хад” гэсэн 3 баг ээлжит хожлоо байгуулсанаар одоогоор 6 оноотойгоор лигийг өнгөлж явна. Мөн “Монголын Тэмүүлэл” болон “Арвис” клубын тамирчид хаалгандаа гоол алдаагүй үзүүлэлтээр бусдыгаа манлайлж байна. Тэмцээний III тойрогт хожигдол амсаагүй “Монголын Тэмүүлэл” болон “Хан-Уул” багууд хоорондоо тааран тоглоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ