V их наадмын тэмцээний төрөлд шатар, даамыг нэмлээ
2015-07-24

Монголын Хүүхдийн Спортын V их наадмын зохион байгуулах хороо хуралджээ. Хурлаар Хүүхдийн спортын наадмын хугацаанд өөрчлөлт оруулж, ирэх есдүгээр сарын 12-19-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Мөн тэмцээний үндсэн төрөлд даам, шатрын төрлийг нэмж оруулахаар болсон байна.

 

Наадмын сонгох төрлийн 13 төрлөөр тэмцээнүүд зохион байгуулагдаж давхардсан тоогоор 220 байгууллагын 2335 тамирчин, үндсэн төрлийн спортын 17 төрлөөр, давхардсан тоогоор 384 байгууллагын 4755 тамирчин хамрагджээ.

Shuud.mn
Сонин хачин